Елизаветагийн хаан ширээнд заларсны 60 жилийн ойд сүрт буудлага хийлээ
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын эрхэмсэг хатан хаан Елизаветагийн хаан ширээнд заларсаны 60 жилийн ойг англичууд тэмдэглэж байна. Өчигдөр Лондон хотын төвд Хайд паркт Хатан хааны цэргийн академийн артиллерийн сонсогчид ёслолын буудлага хийжээ. Английн цэргийн уламжлалт хувцсаар гангарсан сонсогчид XIX зууны 41 их буугаар салют буудуулан хатан хаандаа хүндэтгэл үзүүлжээ. Гадаа хэдийгээр тэсгим хүйтэн байсан ч Хайд паркт хүмүүс олноороо цуглан буудлагыг үзэж сонирхжээ. Одоогоос жаран жилийн өмнө 25 настай Елизаветаг Кени улсад айлчлал хийж явахад түүний эцэг хаан таалал төгссөн мэдээ ирсэн гэдэг. Улмаар Елизаветаг Лондоны нисэх буудалд ерөнхий сайд Уинстон Черчиль өөрийн биеэр угтан авч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ