“UB Cup-2012” өнөөдөр эхлэнэ

img

Спортын төв ордонд “Улаанбаатарын цом-2012” "UB Сuр-2012"  олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэхүү тэмцээнд БНХАУ-ын Өвөрмонголын биеийн тамирын сургуулийн баг, Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын шигшээ баг, Японы Спорт, шинжлэх ухааны их сургуулийнхан, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскийн шинжлэх ухаан, техникийн академийн баг тамирчид оролцох юм. Харин манайхаас С.Баянцогт дасгалжуулагчаар ахлуулсан сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, өнгөрсөн жилийн дээд лигийн аварга Д.Уртнасан дасгалжуулагчтай "Харцага" багийнхан оролцох юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд төвийн тоглогчоор О.Сайнбаяр, Д.Дэлгэрням, Н.Золжаргал, довтлогчоор ОУХМ Ш.Сэдбазар, С.Өрнүүнбилэг, О.Ууганбаяр, Н.Золжаргал, Ц.Мэргэн, М.Сэргэлэн, Ц.Пүрэвдорж нар багтсан байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо, "Пэпси" брэндээс хамтран зохион байгуулах "UB Сuр-2012" олон улсын сагсан бөмбөгийн энэ сарын 12-нд өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zolo:
temtseen heden tsagaas neeltee hiih ym boldoo
2012-02-07