Румын улсын засгийн газар иргэддээ буулт хийж огцорлоо

img

Румын улсын ерөнхий сайд Эмил Бош өчигдөр огцрох тухайгаа албан ёсоор зарласнаар Европын холбооны орнуудын ойрын үед огцорч буй зургаа дахь ерөнхий сайд боллоо. Румын улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч Засгийн газартаа итгэл үзүүлэх байдал алга болсноор ард иргэд нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж жагсаал цуглаан хийгээд байсан. Улмаар одоо Европын хамраад буй эрс хүйтрэлтийн улмаас Румын улсад 34 хүн осгож амиа алдаад байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдал, эсэргүүцлийн улмаас ийнхүү Румын улсын засгийн газар огцрохоор болжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ