
Сири улсад нөхцөл байдал туйлын хүнд болж байна хэмээн ажиглагчид мэдээлж байна.
Ялангуяа Сирийн хямралын голомт болоод буй Хомс хотод энгийн номхон иргэдийн амь ихээр үрэгдсээр байгаа юм.
Тус хотод сүүлийн долоо хоногийн турш өдөр бүр зуу зуугаар нь хүмүүс амиа алдаж байгаа аж.
Дөнгөж өчигдөр л гэхэд Хомс хотод 74 энгийн иргэдийн амь эрсдсэн байна. Засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхний голомт гэгдэх Хомс хот руу их буугаар буудаж, пуужин харвасаар байгаа юм.
Сөрөг хүчнийхэн ч засгийн газрын цэргүүдийн эсрэг чадах ядахаараа эсэргүүцэл үзүүлсээр байгаа ч Ерөнхийлөгч Башар Ассадын талын цэргийн ангиуд хүнд техник хэрэглэн Хомс хотыг газрын хөрснөөс арчихаар дайрсаар байна. Ерөнхийлөгчийн зүгээс Хомс хотод тулалдаж буй цэргүүддээ уг хотыг газрын хөрснөөс арчсан ч болох тухай, тэгж байж Сирид энх амгалан ирэх тухай ухуулсан тушаал илгээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ