
Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон Сууц өмчлөгчдийн холбоо хоорондын үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох тухай санал солилцсон байна. Мөн энэ чиглэлээр СӨХ-дуудтай хамтран ажиллахад энэ тэргүүнд шийдвэрвэл зохих асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбар саналыг ирүүлэх тухай албан бичгийн явуулсан аж. Энэхүү бичгийн хариуд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч 16-н аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг нэгтгэн “Харилцаа холбооны тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулиуд болон бусад холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх ажлын харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон СӨХ-дын хамтын ажиллагааг сайжруулах, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгоор нэг талаас Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс ажлын төлөвлөгөөг талууд хамтан батласан байна. Энэхүү гэрээний зорилго нь СӨХ болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хамтран ажиллахад мөрдөгдөх зарчмуудыг тус тус тодорхой заасан бөгөөд ингэснээр СӨХ–ны үйл ажиллагаа иргэдэд улам ойр, нээлттэй болох гэнэ. Мөн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахад тулгардаг бэрхшээлүүдийг шийдвэрлэн иргэдийг өөрийн байр орон сууцад тав тухтай амьдрах боломж бүрдэн харилцаа холбооны үйлчилгээний чанар сайжрахаас гадна сонголт өргөжин хэрэглэгчид харилцаа холбооны үйлчилгээг төвөггүй авах боломж бүрдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ