
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж эхэллээ. Монгол Улсын 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэгэхээр Засгийн газраас төсвийн тодотголыг хийхээр ажиллаж байгаа гэсэн үг. Нийгмийн гурван талт зөвшилцлөөр хоёрдугаар сарын 1 гэхэд цалин, тэтгэвэр нэмэхээр тохиролцсон.
Үүнийхээ дагуу Цалин, тэтгэврийг нэмэхэд 172 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэн, үүнийг зөвхөн төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэхээр Засгийн газарт зарим эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Гэвч АН-ын бүлэг үндсэн хууль зөрчсөн хэрэг болно хэмээн хүлээж аваагүй. Тиймээс дараагийн боломжийг хэлэлцэхээр хурлаа товложээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ