Цэцийн их суудлын хуралдаан болно

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар холбогдох дүгнэлтийг  гаргасан билээ. Улсын Их Хурал энэхүү дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Иймд Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдааныг 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.30 цагт хийнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зарц:
үндсэн хуулийн цэцийг их хуралд суудалгүй намуудын эвслээс дэвшүүлдэг байвал яасан зөв зөв шийдвэр гардаг болох бол
2013-01-03
pl:
ШИНЭЭР БАТАЛСАН СОНГУУЛИЙН ХУУЛЬ НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ БҮРЭН УТГААРАА ЗӨРЧЧӨӨД БАЙХАД ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ БАС Л МАНАН-ААС ХАРААТ БОЛЧИХСОН НЬ ХАРАГДААД БАЙГАА ЮМ. ЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАМГААЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ГЭЖ Л ТОМИЛОГДСОН БАЙМААР ЮМ. ГЭТЭЛ НҮДГҮЙ ЧИХГҮЙ АМГҮЙ МЭТ БАЙГАА НЬ ЧИХМЭЛ НОВШ ЮМУУ ДАА ГЭЖ ХАРМААР САНАГДАНА.ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ БОЛ ҮЙМЭЭН САМУУНЫГ ДАГУУЛСАН БУДЛИАНААРАА 2008 ОНЫХЫГ ГҮЙЦЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧООД БАЙХАД ЦЭЦ ЯАГААД ИНГЭЖ МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ СУУНА ВЭ. АЯГҮЙ БОЛ ИРГЭНИЙ МӨРГӨЛДӨӨН ЧГАРЧ МАГАДГҮЙ ХУУЛЬ БОЛчИХООД БАЙНА ШҮҮ ДЭЭ
2012-02-08