Түгжирсэн дэлхийгээр аялахуй
Замын түгжрэл зөвхөн Улаанбаатарт байдаг гэвэл эндүүрэл. Манай гаригийн хүн ам ихтэй, томоохон хотуудын дунд үнэхээр үлгэр жишээ болмоор түгжрэлгүй сайхан замтай хотууд байхад бас хажуугаар нь автомашины даац хэтэрсэн, замын менежмент муу хийгдсэн зэрэг өөр өөрийн шалтаг, шалтаантай түгжрэлдээ автсан хотууд байх юм. Дэлхийн хамгийн их замын түгжрэл үүсдэг хотуудыг нэрлэж байна.
Филиппиний нийслэл Минали хот дэлхийд нэг зүйлээр толгой цохидог. Тэр бол замын түгжрэл. Манай дэлхийн хамгийн муу замын хөдөлгөөний бодлоготой, хүн амын даац, автомашины даац хэтэрсэн гээд бүхий л замын түгжрэлийн шалтгаанууд Манила хотод цогцолдог.
Азийн хүн ам ихтэй орнуудын нийслэл хотууд дэлхийн томоохон хотуудаас ч их замын түгжрэлтэй. Үүний нэг жишээ нь Тайландын нийслэл Бангкок.
Энэтхэгийн хамгийн том хот гэгдэх Бомбей хот дэлхийд энэ үзүүлэлтээр дээгүүрт орно.
Индонезийн нийслэл Жакарта.
Замын менежментийг дээд зэргээр нь цогцлуулж чадсан ч газар нутгийн хомсдол, автомашины даац хэтэрсэн Токио хот.
Грекийн нийслэл Афин хот Европтоо замын бөглөрлөөр толгой цохидог гэнэ.
Баатар хот Москва мөн л дэлхийд дээгүүрт бичигддэг аж
АНУ-ын томоохон хот Лос-Анжелос хотын хурдны зам дээрх түгжрэл улсдаа төдийгүй дэлхийд ч толгой цохих асар том түгжрэл үүсгэдэг.
Венесуэлийн нийслэл Каракас хот Өмнөд Америкийн орнуудын хамгийн түгжрэл ихтэй хотуудаар шалгарчээ.
200 сая хүн амтай, манай нэг аймгийн нутгаас ч бага нутаг дэвсгэртэй, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө сүүл мушгидаг Бангладеш улсад хүн тэрэгний түгжрэл нийгмийн томоохон асуудал болдог гэнэ.
Дэлхийн геополитикийн түвшинд халуун цэгийн нэг болоод буй Иран улсын нийслэл Тегеран хотын зам мөн л түгжрэлийн халуухан хэсэг.
Томоохон хурдны замууд дээр гарсан ослын дараагаар төсөөлж боломгүй их түгжрэл үүсэж шатахуун тонн тонноороо урсдаг.
Эцэст нь шөнөөр түгжирсэн энэ ямар хот болохыг та бүхэн таагаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ