Орон нутгийн сонгуулийн хуулийг хаврын чуулган руу ухраах санал гаргалаа

img

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох асуудлыг хаврын чуулганы эхэнд хэлэлцэж болно гэж үзэж буйгаа өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм. Тус намын бүлгээр энэ асуудлыг хэлэлцээд хэт улстөржсөн гишүүдээс бүрдэх гэж байна гэсэн юм. 6000 гаруй төрийн бус байгууллага байхад улстөртэй холбогдож байгаагүй хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй байна уу гэсэн асуудлыг үлдээсэн. Энэ саналыг байнгын хорооны гишүүд хүлээн авснаар Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох асуудлыг хойшлуулахыг дэмжсэн юм. Мөн Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай, Газрын тухай багц хуулийн төсөл зэргийг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулахыг дэмжлээ.  Уг байнгын хороогоор хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэж дуусгалаа. Уг жагсаалтад МАн-ын бүлгийн зүгээс Орон нутгийн сонгуулийн хуулийг оруулахыг  санал болгосон юм. тэгэхээр УИХ болон орон нутгийнс онгууль тусдаа явуулна гээд байгаа МАН-ын бүлгийн энэ шийдвэр саналаа хүчин төгөлдөр болгох арга байж болох юм.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайн санаат:
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН. Орчин үеийн компютер томографикаар бүх эрхтэн системийн өөрчлөлтийн оношлогоог маш хямдаар хийж байна. Оношлогоог ОХУ-аас ирсэн мэргэжлийн орос эмч нар хийнэ. Лаборатогийн шинэжилгээгээр илэрдэггүй өөрчлөлтүүд, зүрх судас, ясны сийрэгжилт , үе мөчний өвчин, элэг, уушиг, зүрх судас, бөөр дэлүү, нойр булчирхай... бүгдийг маш нарийвчлалтай оношлоно. Та бүхэн эмчид үзүүлж, шинэжилгээ хийлгэх гэж их зардал гаргаж олон цаг хоногоор явах шаардлаггүй болж байна. Бүгдийг нэг дороос... Оношлуулах хүмүүсийн ачаалал ихтэй байгаа тул урьдчилж цагаа авах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар лавлаж болно.
2012-02-07