
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлагаар “Урт нэртэй” хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн хэдий ч орон нутагт энэ хуулийн хэрэгжилт сайнгүй байна. Саяхан Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн Хэнтий аймагт ажиллаад иржээ. Тэд “Урт нэртэй” хууль болоод бусад байгаль орчны хуулийн хэрэгжилт ямар шатанд байгаа талаар газар дээр нь ажиллаад ирсэн талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. Тус аймгийн хувьд хуулийн хэрэгжилт сайн биш гэсэн дүгнэлт хийсэн байна.
Мөн лиценз цуцлагдаагүй, гол мөрний эх газруудад 30 гаруй лиценз байгаа аж. Эдгээрээс тавыг нь цуцлахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ байдлаас харахад алслагдсан аймаг сумдуудад байгаль орчны хууль хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлтийг тус хөдөлгөөнийнхөн үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ