
Итали улс цочир хүйтнээс болж байгалийн хийн огцом өсөлттэй хэрэглээгээ хангахын тулд ОХУ-ын Газпромоос авдаг байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр яриа хэлцэл хийж эхэлжээ.
Тус улсын байгалийн хийн хэрэглээний 30 хувийг ОХУ хангадаг. Одоогийн байдлаар Италийн түүхэнд 1985 оны өвлийн хүйтнээс хойш тохиолдоогүй цочрол хүйтрэл нүүрлээд байгаа юм.
Цас мөсөнд хучигдсан Итали улс дулааны эх үүсвэр байгалийн хийгээ нэмэгдүүлэхийн тулд анхаарал тавьж байна. Европын бусад улсууд ч мөн хөлдчихгүйн тулд Газпромыг царайчлах болно хэмээн ажиглагчид үзэж байна.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Итали улс Хятадыг царайчилж байсан бол одоо өвлийг өнтэй давахын тулд ОХУ-ын зүг горьдлогын харцаар харж эхэлсэн хэмээн тэд бичиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ