“Онтри Голд” компанийн мэдээллийг үгүйсгэв
Канадын хөрөнгө оруулалттай “Онтри Голд” компанийн Оюутолгойн ордын дэргэд их хэмжээний нөөц илэрсэн гэх мэдээллийг Ашигт малтмалын газраас үгүйсгэж байна. Тус компани нь Оюутолгойн ордтой залгаа хоёр газарт лиценз эзэмшдэг аж. Түүнчлэн Монголд уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа “Онтри Голд” компанийн нэр дээр бүртгэгдсэн ямар нэгэн эрдэс баялгийн нөөц өнөөг хүртэл Ашигт малтмалын газарт албан ёсоор бүртгэгдээгүй гэнэ. Интернэтээр цацсан бичлэгийн тухайд дээрх нөөц нь Оюутолгойн ордын нэг хэсэг юм байна. Харин “Онтри Голд” компанийн эзэмшлийнх биш гэж албаны эх сурвалж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ