Д.Зоригт нүүрсний салбарын бэрхшээлийг сонсоно

img

Өнөөдөр 14.00 цагт  “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтны ээлжит IV зөвлөгөөн” эхэлнэ.  “Нүүрсний уурхайнуудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, салбарын бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд болох зөвлөгөөнийг   Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нээх юм. Харин  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлнэ. ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын  дарга А.Эрдэнэпүрэв,  АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг,  “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Геологи, Уул уурхайн албаны дарга Ч.Энхбаяр,  “Энержи Ресурс” ХХК-ийн Нүүрс баяжуулах төслийн удирдагч Ц.Баярмагнай, НАКО” ХК-ийн Ерөнхий захирал Ж.Бат,   “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Балсандорж  нарын эрхмүүд энэ зөвлөгөөнд илтгэх тавих юм. Харин зөвлөгөөнд  төрийн мэдээллийн цагаар УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо,  ЭБЭХ-ний  Дэд сайд Б.Ариунсан нар тодорхой мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хужаад нэг тонныг нь 70 доллороор өгдөг хэрнээ ард түмэндээ нэг тонныг нь 180000-350000 төг-өөр өгдөг засаг гэж байх уу даа
2011-10-14