Тэргүүн байрын эзнийг 5000 ам.доллараар урамшуулна

img

Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн залуу дуучид, ардын хөгжимчдийн олон улсын анхдугаар уралдааныг Хөгжим бүжгийн коллежоос  санаачлан зохион байгуулахаар болжээ. Нийт 33 сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны тэргүүн байр эзнийг 5000 ам. доллараар урамшуулах аж. Энэ уралдааныг БСШУЯ, Соёл урлагийн хороо, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони, СУИС зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа юм байна. Уралдааны зорилго нь  залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдэнд авьяас чадвараа сорих боломж олгох, гоц авьяастай залуусыг тодруулах, олон улсын уран бүтээлчидтэй туршлага солилцож, харилцан суралцах боломжийг нээх, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилготой юм. Бүртгэл ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Уралдаан арваннэгдүгээр сарын 17-23-нд болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Olon ulsiin uraldaan baina za. Gadnii hun turuulvel tugrug uguhuu tegeed?
2012-02-08
Narantuya:
"Монгол угсаатны урт ба богины дууны 6 боть ном зарж байна. Номын бүх дэлгүүрт байгаа ХҮсвэл хаягаар хүргэж өгч болно Салгаж авч болохоос гадна зургууланг авбал 20 хувь хямдарна Хүргэж өгөхөд үнэгүй.
2012-02-08
зочин:
Доллар ярихаа болиоч ээ.
2012-02-07