“Олны хүч оломгүй далай” нэртэй хандивын тоглолт болно

img

“Олны хүч оломгүй далай” нэртэй хандив “Олны хүч оломгүй далай” нэртэй хандивын тоглолтыг Увс аймгийн нутгийн зөвлөл болон Тэс сумын нутгийн зөвлөл, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулахаар болжээ. Маргааш  Бөхийн өргөөнд болох уг тоглолтын орлогыг С.Эрдэнэсүхийн эмчилгээний зардалд зориулах юм байна. БНХАУ-ын Шанхай хотын Эдийн засгийн их сургуулийн оюутан тэрээр өнгөрсөн онд автын осолд орж, тархи, хөлөндөө хүнд гэмтэл авсан аж. Шанхай хотын нэгдсэн эмнэлэгт 35 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн түүнд эмнэлгийн төлбөрөө төлөх зайлшгүй шаардлага тулгараад байгаа аж. Ар гэрийнхнийх нь хувьд 22 сая төгрөгийг Шанхайн эмнэлэгт өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг нь нэг сарын дотор шилжүүлэх гэрээ байгуулсан юм байна. Тиймээс л элэг нэгт ахан дүүстээ хандаж энэхүү хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, С.Жавхлан, дуучин Ж.Алтанцэцэг, Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, Г.Эрдэнэтунгалаг нарын олон уран бүтээлч ая дуугаа өргөх аж. Та С.Эрдэнэсүхэд туслахыг хүсвэл 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбараар уг тоглолтыг үзэж болохын зэрэгцээ Голомт банкны 1915003015, Хаан банкин дахь 5374311107 хандивын дансанд сэтгэлийн өглөг өгөх боломжтой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ