
Яруу найрагч О.Дашбалбар агсны 50 насны ойд зориулан Монголын Хүүхэлдэйн театр, түүний охин Д.Индра нар хамтран “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” нэртэй яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна. Наадамд оролцогчид гурван шилдэг бүтээлээ хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17,00 цагаас өмнө СУИС дээр авчирч өгөх хэрэгтэй юм байна.
Энэ сарын 10-нд болох уг наадмын тэргүүн байрын эзнийг 300 мянган төгрөг, өргөмжлөл хүлээж байгаа бол хоёрдугаар байр 200 мянга, гуравдугаар байр 100 мянган төгрөг, тусгай байр 50 мянган төгрөгийн шагналтай. Мөн эдгээр мөнгөн шагналыг О.Дашбалбар агсны гар бичмэлүүд дагалдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ