Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

img

Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ