“Оюутолгой” төслийн гэрээт “CIS” ХХК-ны ажилтныг хятад хүн хороосон хэргийг шалгаж дуусчээ

img

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх “Оюутолгой” төслийн гэрээт “CIS” ХХК-ны ажилчдын байрладаг хэсгийн хашаанд иргэн З гэгч нь 2011 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан бөгөөд энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр З гэгчийг хятад ажилчид зодож амь насыг нь хохироосон гэж мэдээлсэн боловч мөрдөн байцаалтын явцад түүнийг зодож амь насыг нь хохироосон асуудал тогтоогдоогүй байна.
 Энэ хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба аймгийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг санаатай алах” болон “Амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 
                                                                                                   УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
                                                                                                                  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

миол:
даан ч яав даа оюу толгойтой холбоотой бүх л юм хаацайлагдаж байна улс орон газар шороо эвгүйтэх тэр цагт энэ хятадын талын бас оюу толгойн засгийн газрын нөхдүүдийг шүүхэд дуудах хэрэгтэй монгол ахан дүүсээ хятадад худалдагдсан МАН-нхантай тооцоогоо бодоцгооё оюу толгойд үйлчилдэг засгын газар бидэнд хэрэггүй
2012-04-08
анаа:
даанч яав даа монгол жирийн ард иргэд үнэхээр бидны төлөө гэх төр засаг шүүх цагдаа хууль алга даа. дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч алуурчин өмхий хятадуудад үйлчилж байгаа бол бид хариу арга хэмжээгээ хатуухан авна шүү монгол хүмүүсээ санаа сэтгэлээ нэгтгэж хятадыг өмгөөлөгч хятадтай тэмцэцгээе
2012-04-01
enna:
болилдоо хүн амны хэрэг гэдэг нь ойлгомжтой ш дэ хүн зүгээр ч нэг өөрийгөө богоод алчихгүй ш дэ тэгээд үхэх газраа олж ядсан биш хогийн саванд үхэх хүн байх уу
2012-02-08
shudrag baiye l daa elbegdorjoo
2012-02-08
elbeg erliiz baikhad yag xyjaa byryytan bolj xaragdaach
2012-02-08