Хамтран зөвлөлдлөө

img

Говьсүмбэр аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, ажлын ололттой үзүүлэлтүүдийг бататгах, зарим дутагдлуудыг таслан зогсоох зорилгоор хамтарсан зөвлөлгөөнийг 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлгөөнөөр аймгийн прокурорын газраас 2010, 2011 онуудын хяналтын ажлын гол үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны дүн, аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Борбаатар "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурорын эрэн сурвалжлах тогтоолын мөрөөр зохиосон ажил, үр дүн, эрүүгийн хэргийн илрүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар", Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинзоригт "2011 онд эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан байдал, үр дүн, доголдол дутагдал, цаашид анхаарах асуудал", Мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Ганбат "2011 онд мөрдөн байцаах ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, үр дүн, доголдол дутагдал, цаашид анхаарах асуудал", Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Энхбаатар "2011 онд Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрэгжүүлсэн байдал, үр дүн, цаашид анхаарах асуудал", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа Н.Баярсайхан "2011 онд прокурорын шаардлагын мөрөөр зохиосон ажил, үр дүн, доголдол дутагдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар тус тус мэдээлэл хийж, ярилцлага зохион байгууллаа.
Зөвлөлгөөний дараа аймгийн прокурорын газраас "Хөрөнгө битүүмжлэх байцаан шийтгэх ажиллагааны өнөөгийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, хохирогчийн эрхийг хамгаалах", "Хуулийн байгууллагуудын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх" гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулав.
 
                                                                                                  УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН 
                                                                                                                 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ