Өнөөдөр шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийг хуучин ханшид нь оруулна гэсэн яасан бэ?

img

МҮЭХ-ныхон өнгөрсөн сард -30 гаруй хэмийн хүйтэнд орон даяар цуглаан жагсаал өрнүүлж шатахуунаас үүдэлтэй үнийн өсөлт нь улстөржсөн, үндэслэлгүй байгаа учир үнийн  бууруулахыг шаардаж төрийн чихнээс хонх уясан. Шаардлагаа түшээдийн чихэнд хүргэхийн тулд цуглаанаа орон даяар өрнүүлж Төрийн ордныг хэдэн өдөр бүслэлтэд байлгасан билээ. Үүний хүчинд Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлж үнийн өсөлтийг судлах, дүгнэлт гарах, худалдааны хоёр ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх, Засгийн газарт хугацаатай үүрэг өгсөн. Тухайн үед зөвшилцөл үр дүнд хүрч Засгийн газрын хүлээсэн үүрэг хоёрдугаар сарын 8-нд дуусгавар болно гэсэн. Өнөөдөр буюу энэ өдөр  гэхэд шатахууны литр тутмын үнэ нэгдүгээр сарын 7-ны өдрийн өмнөх буюу өсөлтөөс өмнөх ханшдаа хүрнэ. Бараа бүтээгдэхүүний ханш дагаад буурч хуучин үнэдээ хүрэх болно гэж МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар Төрийн ордонд хийлгэсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан. Хэрэв ингэж чадахгүй бол дараагийн шат дараатай  арга хэмжээ, тэмцэлдээ орно гэсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар үнийг өсөлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажил нь бодитоор харагдсангүй. Цагаан сарын уур амьсгалыг дагаад үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдэж иргэдийн бухимдал чинээндээ тулчихсан сууж байна. Дөнгөж өчигдөр цалин тэтгэврийг нэмэх төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. УИХ-аас байгуулагдсан Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болж хэлэлцэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд энэ ажлын хэсэг  хэдэнтээ хуралдаж УИХ-ын гишүүд, нефть бүтээгдэхүүнийн импортлогчид, Монголбанк, Шударга өрсөлдөөн эхрэглэгчийн төлөө газар, МХАҮТ, МҮЭХ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхнийг байлцуулан бүтэн өдөржин мэтгэлцэж үнийн өсөлтийн буруутныг хайсан. Шатахуун өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ гэнэт  нэмэгдэхэд араас нь уурхайлан хөдөлсөн төр өнөөдөр дорвитой зүйл хийгээд ханшийн өсөлтийг хазаарлаж чадаагүй л байна. Хоёрдугаар сарын 8 буюу товлосон өдөр нь болоход өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн ханш жолоо нь татагдахаасаа нэгэнт өнгөрсөн байх юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za une buurna gedeg ulgert itgeh ch dee er ni ih hurald suugchidiin ihenh ni ter neft damlagchdiin gar hol ah duu hamaatan sadan biz dee oorsdiin baraanii uniig buulgah saihan setgeltei damchin teden dotor bgaa gedeg yu l bol...
2012-02-08
zuv shuudee haana bna ter tetgever tsalin hemeh alga l bna shu dee
2012-02-08
hehe. duraakaa chi haraad suuhaar hoyorchilson toglolt hiildee.
2012-02-08
Чинбаа:
1990-ээд онд Анх төрийн зохицуулалттай зах зээл гэж донгоссон,хаана бна,1990-ээд оноос эхлэн өнөөг хүртэл цалин нэмэх болгонд юмны үнэ нэмэгдэж ирсэн,монгол төгрөгийг үнэгүйдүүлэх бодлогыг энэ үеэс эхэлсэн,Бүх зүйлийг эндээс эхлэж цэгцлэх ёстой,
2012-02-08
хэншүү:
ХЭНШҮҮ ГАНБАА ХУДЛАА ГЭЖ АЛЬ ЭРТ ХЭЛСЭНДЭЭ, ЗӨВХӨН ӨӨРИЙН РЕЙТИНГЭЭ ӨСГӨХ ГЭЖ ГАНЦААРЧИДСАН ТОГЛОЛТ ОЛОН ЖИЛ ХИЙЖ БАЙГАА Ш ДЭЭ
2012-02-08
ард иргэд:
ард түмэн энэ асуудлыг хэрхэн хсийдэхийг нь хүлээгээд л сууна. Засгийн газар ер нь манай талд байна уу? баавгайн талд байна уу?
2012-02-08