
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд 09.30 цагт болно.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Хуралдааны төгсгөлд Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ