
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд 10.00 цагаас болно.
Өнөөдрийн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Эдгээр хуулийн төслүүдэд суурь тэтгэвэр тэтгэмж, тэтгэврийн зөрүү арилгах зэрэг асуудлыг тусгаад байгаа билээ.
Харин 14.30 цагт хуралдах Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Газрын кадастрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ