Хувьсгалд дийлддэггүй цуст Ассад

img

Сирийн хямрал хүчирхийлэл дээд цэгтээ хүрсэн энэ мөчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөл юу ч хийж чадахгүй байна. Өнгөрсөн жилийн Арабын хавраас өнөөг хүртэл дэлхий дахины анхаарлын төвд халуун цэг болон үлдсэн нь Сири улс. Тунис, Египетээс эхлээд Ливи, Йемен, Иордан, Бахрейн гээд олон ч улсыг орвонгоор нь өөрчилж чадсан Арабын хувьсгал Сирид хувьсгал нэрээ алдаж бүхэл бүтэн үндэстнийг мөхлийн ирмэгт аваачаад байна. Сирийн нийслэл, эртний түүхт Дамаск хот Ливийн Триполитой адил цусанд умбаж, дайны галд ширвэгдсэн балгас болоход тун ойрхон ирлээ. Сирийг дөчөөд жил үе улиран захирч байгаа ерөнхийлөгч Башар Ассад өөрийг нь зөөлөн сэнтийгээс нь авч хаяхаар тэмцсэн босогч, эсэргүү нэртэй сөрөг хүчнийхний голомт болсон боомт хот Хомсыг газрын хөрстэй тэгшлэх даалгавар өгсөн тухай хэвлэлүүдээр шуугиж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Сири дэх аллага, хүчирхийлэл улам бүр хяналтаа алдаж өдөрт зуу зуугаар мөргөлдөөнд өртсөн энгийн номхон иргэд амиа алдсаар байна. Өнгөрсөн оны долдугаар сард Сирийн хувьсгалт арми хэмээх цэргийн хүчин командлагчийнхаа хамт Ерөнхийлөгчөөсөө урваж босогчдын талд орсон. Улмаар тэдний эгнээ Башар Ассадыг хорсон занасан сиричүүдээр богино хугацаанд маш ихээр үржиж засгийн газрын цэргүүдэд дорвитой эсэргүүцэл үзүүлж эхэлснээр тус улс иргэний дайны байдалтай болсон хэмээн үзэж болно. Иргэд, сөрөг хүчнийхэн хэдийгээр чадах чинээгээрээ тэмцэлдсээр байгаа ч танк, их буу, пуужин харвагч зэрэг хүнд зэвсгүүд, агаарын хүчин, тэнгисийн байлдааны хөлөг онгоцоор дэмжүүлсэн засгийн газрын цэргүүдийн өөдөөс хүч мөхөсдөж байгаа. Харгис бөгөөд зальжин Ассад Ерөнхийлөгч Башар Ассад харагдаж байгаагаасаа илүү зальтай бөгөөд харгис хүн аж. Тэр анх түүнийг огцрохыг шаардаж жагссан олны өөдөөс шулуухан зэвсгийн хүч хэрэглэж тараасан оройноо телевизийн дэлгэцээр гэмгүй царайлан Сирийг өөрчилнө, шинэчилнэ гэх мэтээр хээв нэг чалчиж суусан. Сирийн иргэд Башар Ассадын дэглэмийг ливичүүд Каддафид хэчнээн дургүй байснаас ч илүү ихээр үзэн яддаг байсан учир түүний үгэнд мунхарсангүй. Жагсаал цуглаан улам хүчээ авч, Башар Ассадын эсрэг хүчин зохион байгуулалтад орж тэмцэж эхлэх үеэс зальт ерөнхийлөгчийн суудлаасаа үхэн хатан зууралдах нь тодорхой болсон юм. Зальт гээд байгаагийн учир нь тэрбээр гадаадад түүний эсрэг хүчин хэчнээн хар үүл зангируулсан ч яриа хэлцэл хийнэ, хямралыг зохицуулна гэх мэтээр олон улсын төлөөлөгчидтэй уулзаж хэлцээд ар хударгаар нь дотооддоо иргэдийнхээ цусыг урсгасаар байдаг нэгэн. Яг энэ дүр зураг өнөөдрийг хүртэл зогсолтгүй үргэлжилсээр, Башар Ассадын ордонд Турк, Иран, Арабын лиг, Европын холбоо, НҮБ, АНУ-ын төлөөлөгчид өч төчнөөнөөрөө ирж очин байх зуур өдөр бүр танк, их бууны галд өртөн Сирийн хотууд балгас болж хүний цус гол мөрөн шиг урссаар ирлээ. НҮБ-ын байр суурь ганхсаар Ерөнхийлөгч Барак Обама Башар Ассадыг заавал огцруулна хэмээн ам шүдээ өгснөөс хойш сарын хугацаанд Сирийн байдал улам хүндэрсээр буй тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж цэрэг зэвсгийн хүчээр энэхүү хямралыг зохицуулахаас өөр аргагүй боллоо хэмээн олонхи улсууд санал нэгтэй дуугарсан. Гэвч ОХУ, Хятад улсууд өнгөрсөн жилийнхтэй адил Аюулгүйн зөвлөл дээр хориг тавьж Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг таслав. Үүнийг олон улсын ажиглагчид ОХУ ойрхи дорнод дахь өөрийн сүүлчийн үнэнч холбоотноо алдахгүйг чармайж байна хэмээн дүгнэлээ. Мөн ОХУ үеээ өнгөрөөж буй асар их зэвсэг техникээ шахах найдвартай зах зээлээ үл алдахыг хүснэ, оросуудын зэвсгээр хуяг дуулгаа зузаалах Башар Ассад Сири орны хөрөнгийг Кремльд илгээж хариуд нь найдвартай ар тал хүсэмжилнэ. Харин АНУ болон түүний дагалдагсадтай Африк тивийн баялаг дээр ид өрсөлдөж буй хятадууд ойрын арван жилдээ багтаж ойрхи дорнод руу тэмүүлэх болно.  Энэ жил Хятадын коммунист намын шинэ үе төрийн удирдлагад гарч үүнийхээ зэрэгцээ ойрхи дорнод дахь цоо шинэ бодлого хэрэгжиж эхлэх аж. Тиймээс ойрхи дорнодод нэг ч гэсэн улсыг барууныханд алдахыг Хятад хүсэхгүй байгаа. Гэх мэтийн учир шалтгаануудын улмаас НҮБ-ын Аюлгүйн зөвлөл өнөөг хүртэл Сирийн талаар тав дахь удаагаа хуралдсан ч Хятад, Оросын бойкотноос хэтэрч хямралын галыг унтраах ямар нэгэн дорвитой алхам хийж чадсангүй. Одоо ч яг энэ дүр зураг НҮБ-д өрнөж байна. НҮБ-ын удирдлагуудыг шийдвэр гаргаж чадахгүй бээрсэн бодлого явуулж байна хэмээн ажиглагчид шүүмжилсээр л. Үнэхээр дэлхийн халуун цэгт явуулах НҮБ-ын бодлого аль нэгэн гүрний үзэмжээр шийдэгддэг, тиймээс энэ байгууллагын нэр хүнд, нөлөө унасаар сөргөлдөгч гүрнүүдийн байгуулсан НАТО, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэг гэх мэт байгууллагуудад дэлхий дахин үзэл бодлоороо хуваагдах вий хэмээх айдас ч энэ цаг мөчид бий болж байгаа. Ялаагүй хувьсгалын золиос Сирийн тухай асуудал НҮБ-ын тавцанд мухардлаас гарч чадахгүй гацах зуурт Хомс хотод дайны галд хүмүүс зуу зуугаараа хөнөөгдөж байна. Засгийн газрын цэргүүд Хомс хотыг газрын хөрснөөс арчихаар улайран довтолсоор л. Сирийн Хомс хотоос ирсэн шуурхай мэдээллүүд олон улсын хэвлэлийн агентлагуудын нүүр хуудаснаа ээлжлэн солигдсоор. Сири хэрвээ Ливи шиг газрын баялагтай байсан бол өдийд байдал шал өөр байх байсан хэмээх сэтгэгдэл CNN-ий Сиритэй холбоотой мэдээллүүдийн доор урссаар л. Энэ ч үнэний ортой. Том гүрнүүдийн шуналыг татсан байгалийн баялагтай улс байсан бол Сири хэзээний Ливийн араас орж Башар Ассадын толгой босогчдын хөлд өнхрөх байсан бизээ. Зовлонт Каддафигаас ч илүү их гараа цусанд бялдсаар байгаа Башар Ассадын хугацаа нь тодорхойгүй уналтын төлөө ард түмэн нь үхлээрээ наймаалсаар л. Яг одоо манай гариг дээр хүмүүс хамгийн олноороо амиа алдаж байгаа цэг зөвхөн Хомс. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн нийслэл Дамаск хотноо ирж Башар Ассадтай уулзаж байна. Лавров, Ассад нарын уулзалт магадгүй юм дуулгаж болзошгүй хэмээн ажиглагчид дүгнэж буй ч 11 сар үргэлжилсэн цус асгаруулалт одоо ямар ч хэлэлцээгээр шийдэгдэхгүй тухай тэд анхааруулж байна. Оросуудын Ассадтай хийх тохиролцоо амжилт олвол түүний гарт хэдэн мянгаараа хөнөөгдсөн иргэд ялаагүй хувьсгалын золиос болоод  үлдэх бололтой. Арабын хувьсгал давалгаалсан орнуудаас хамгийн олон хүнээ алдсан Ливийг Сири энэ янзаараа өнөө маргаашгүй гүйцэх тухай барууны хэвлэлүүд бичиж байна. Дашрамд дурдахад доорхи гэрэл зургуудыг CNN агентлагийн гэрэл зурагчид Хомс хотын шуурган тулаан дунд эр зориг гарган дурандаа буулгасан аж. Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж буй Сирийн хувьсгалт арми хэмээх зэвсэгт бүлэглэлийн цэргүүдийн тулааны талбар дээр буй зургийг эндээс харж болно. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cham shig ymnii uchraa medhku llruud pcnii ard sugaad ih oln ym yardiimaaa
2013-01-09
Mongolchuudiin dund bas yas hayaad l baigaa shdee. Gadnii horongo oruulagchidiin esreg heden teneg nohduudiig Hyatad Orosuud tarihiin ugaagaad tulhuurdeed tavitsan baigaa shdee, neg l ih gazar shoroo eh oron doo hairtai hunii dur esegsen humuus ted tsaad uchiriig n medehgui tenegtej baigaa baihgui yu. Mongold iim asuudal bolbol hyatad oros 2 engeed boikotolhod UN bolon baruunii ornuud yach ch chadahgui n enuugeer haragdaj bn ene bol amid jishee. Bid yumiig sain bodoh heregtei.
2012-09-25
Uy bolood baigaag ni oilgoj baij bichih heregtei. Gadaadyn huchirheg ulsuud Syria-g ooriin togloom bolgoh gej huseed ard tumnii ni dund yas hayad baugaa ch um bil uu hen medlee. Mongolchuudyg ch tegj chadna sh dee. iimd asuudald bolgoomjtoi l hand
2012-09-24
muu yumand yasan ih hoorno ve ta nar
2012-09-23
ойрын 20 жилдээ. тэр нь Бүшхүүгийн гавьяа шүү.
2012-09-23
Сирид гаднаас нөлөөлөх гэсэн оролдлогуудыг зогсоо. Сирин ард түмэн, сирийн арми, сирийн ХУУЛЬ ЁСНЫ ерөнхийлөгч юу хийхээ мэдэж байгаа. өдөр болгон олон зуун гадаадын хөлсний лалруудыг устгаж тэднээс газар нутгаа салган авч байна, ард иргэд ч гэсэн гадны лалруудад туслахгүй байгаа гэж байна.
2012-09-23
YAG UNENDE AMERIKIIN HIIJ BAIGA HUTGAAN...MONGOL IREED BAIGA ARDCHILAL NERTE BOLOVSON NERIN DOOR TONOON DEEREMDELT YAVUULAH GEJ L ASADIIG BARUUN AVCH HAYAH GEED BGA,JIRIIN SIRIIN ARD TUMEN TER YMIIG HUSEHGU ASSADIG DEMIJ BGA BOLHOOR BUUJ UGUHGU BGA YM,TER HUVILSGALCHID GEJ END TENDHIIN HULSNII SALAFISTUUD,ENE NAR GEJ SETGUULJ EOSTOI TOLGOIGO UGAALGSAN YU CH MEDEHGU MANGAR BICHEECH BN.
2012-09-22
bat:
yankuudig shuteed het teneg baina shu. libi, siriin boslogo gedeg unende tom gurnuudin geopolitec, nuuts albadin dald dain. amerikud iim ajillgaa hiihde garguud.
2012-09-22
YAG UNENDE AMERIKIIN HIIJ BAIGA HUTGAAN...MONGOL IREED BAIGA ARDCHILAL NERTE BOLOVSON NERIN DOOR TONOON DEEREMDELT YAVUULAH GEJ L ASADIIG BARUUN AVCH HAYAH GEED BGA,JIRIIN SIRIIN ARD TUMEN TER YMIIG HUSEHGU ASSADIG DEMIJ BGA BOLHOOR BUUJ UGUHGU BGA YM,TER HUVILSGALCHID GEJ END TENDHIIN HULSNII SALAFISTUUD,ENE NAR GEJ SETGUULJ EOSTOI TOLGOIGO UGAALGSAN YU CH MEDEHGU MANGAR BICHEECH BN.
TYUO:
Ямар ч орны хүмүүс америкчуудад талархах хэрэгтэй. АНУ л дэлхийд эмх журмыг тогтоож чадна.
2012-09-22
ойрын 20 жилдээ. тэр нь Бүшхүүгийн гавьяа шүү.
megaa:
yamarch baidlaar assadiig demjij bn tuund amjilt... sanaa bodloo iimerxuu baidlaar eree ceergui ilerxiilj boloxgui baixaa
2012-09-22
hehe:
ard tymen gej yuu gaa hutsaad baigaan Ymhii Hyatad esvel Putinii orsiig ard tymen gej anduuraad baigaa yum bishyy chi
2012-09-22
тархи угаах нтр нь маниуст огт хамаагүй. цаана чинь гэм зэмгүй олон иргэд нас барж хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байна
2012-09-22
EYINUX:
БАШАР АСАД УНАХГҮЙ БГАА ШАЛТГААН СИРИЙН АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГ ӨНДӨР БГААГ ЗААЖ БГАА ЮМ ШҮҮ ДЭМЖЛЭГГҮЙ БОЛ АЛЬ ХЭДИЙН ХУСАГДСАН БГАА ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН ТОЙМ БИЧИЖ БОЛОХГҮЙ БАЙХ АА
2012-09-22
hehe:
ard tymen gej yuu gaa hutsaad baigaan Ymhii Hyatad esvel Putinii orsiig ard tymen gej anduuraad baigaa yum bishyy chi
Nicolas Cage:
bugdeeeree 2005 ond minii togloson ord of war kinog sanaj bgaa biz dee orosiiin hotsrogdson tehnikiin business-ee hiij bgaa gazar ni shdee end yamar ard tumen tolgoilogch hamaagaui ee. Zewsgiiin naimaagaa hiij bn udaan baildah tusmaa ih zewseg heregtei.
2012-09-22
Unen sh dee demjij baina.Amerik khamgiin gol togloltiig nairuulj bgaa ni.
2012-09-22
Oirhi dornod bol baruunihan, zuuniihnii toglot boldog gazarshdee yavj2
2012-04-24
yoo yu yriad bn aa?:
Ta nariin tarhi ugaagdchihaj ! Yund geech : America-d ! America-g yug ni shuteed bga yum ? Shal mangar buduunuudiin oron
2012-03-05
тархи угаах нтр нь маниуст огт хамаагүй. цаана чинь гэм зэмгүй олон иргэд нас барж хүний эрх дээд зэргээр зөрчигдөж байна
Unen sh dee demjij baina.Amerik khamgiin gol togloltiig nairuulj bgaa ni.
зочин:
за за Америк хүч чадлаа бүү алдаасай Орос Хятад 2ын өмнөөс сөрж зогсох чадалтай цорын ганц улс наад 2 чинь хуйвалдах юм бол дэлхийг хуваагаад идчихэж ч магадгүй
2012-02-20
Онигоотой сэтгэгдэл:
Чам шиг ийм гэнэн хонгорууд нь л АНУ-ыг энхийн цагаан тагтаа ба дэлхийн цагдаа гэж итгэдэг байх л даа Нэртэйгээр нь чи АНУ Ирак луу ардчилал тогтоох зорилгоор дайрсан гэж итгэдэг гээд хэлчихээч Ёстой жинхэнэ тэнэг хоцрогдсон гар нь чи өөрөө байна даа
2012-02-09
USA syriad tsergee oruulah l heregtei MGL USAgiin orond bsan bol Bas OXU Hyatad ch adilhan l tegeh bsan doo
2012-02-09
Онигоотой сэтгэгдлүүд:
за за би бол орос хятад 2 оор тэжээлгэж амь зуудаг бууны нохой нь байна
2012-02-09
Yag unen:
Uuruu ochchihood bicheed bna uu, esvel herniihiig medehgui orchuulaad bna uu
2012-02-09
Лодой:
"Онигоотой сэтгэгдлүүд" гэгчийг бичигч гуай та болсон бөгөөд болж байгаа үйл явдлуудыг мэдэхгүй хоцрогдсон амьтан байж ихэрхээд хэрэггүй. Ёстой хоцрогдсон тэнэг байна даа та. Орос, Хятад хоёрыг танаас бусад нь мэдэлгүй дээ.
2012-02-08
Онигоотой сэтгэгдэл:
Чам шиг ийм гэнэн хонгорууд нь л АНУ-ыг энхийн цагаан тагтаа ба дэлхийн цагдаа гэж итгэдэг байх л даа Нэртэйгээр нь чи АНУ Ирак луу ардчилал тогтоох зорилгоор дайрсан гэж итгэдэг гээд хэлчихээч Ёстой жинхэнэ тэнэг хоцрогдсон гар нь чи өөрөө байна даа
Libiy yu bolloo. Odoo Egipt yaj bna sn haraad bgaarai.
2012-02-08
Onigootoi setgegdel uuruu terlegch deed taliin nuhurtt:
Chi zugeer boli za. Bitgii end tenegee gaihuulaad bai. End hen ch Angli, Amerikaar tolgoigoo ugaalgaagui baina. Ard irged ni ami uregdej bgag yu geh ve. 40 jil neg hun turiig barina gedeg heviin zuil uu? Absolute power corrupts absolutely gej duulsan uu? Ochij ochij hunii erh hamgiin zurchdug Hyatad, Oros 2 demjij bgag bas yu geh uu? Tolgoi chine jaahan ajildag bh gej naidii duu mine.
2012-02-08
Хэрэг алга:
Чи ямар тэнэг юм бэ? Хэдэн настай вэ?
2012-02-08
Онигоотой сэтгэгдлүүд:
Миний дээд талын тэр Лодой, Оргилхүү гэсэн хоёр сэтгэгдэлчид за зүгээр л зайл аа Тэнэгээ гайхуулж байгаа юм уу хаашаа юм??? Ямар ч утгагүй ямар ч авцалдаагүй гэнэн хонгор мэдрэл Юм сараачсан байх юм
2012-02-08
Онигоотой сэтгэгдлүүд:
Ёо энэ юу вэ? Англи Америкийн тархи угаасан суртал нэвтрүүлгийг монголоор уншиж байгаа мэт л боллоо Сирид зүгээр л энгийн номхон иргэд Ассадын эсрэг тэмцэж байгаа гэж битгий ийм гэнэн хонгор юм ярь л даа Зохион байгуулалттай, зэр зэвсэг хүн хүчээр бүрэн хангагдсан хүчин засгийн газрын эсрэг тэмцэж байгаа шүү Тэгээд ч Сирид ард иргэдийн олонх нь Ассадыг дэмжиж байгаа Барууны үзэл суртлын машин болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зөвхөн нэг талыг барьж босогчдыг энхийн цагаан тагтаа Ассадыг атгаалжин мангас болгож дүрсэлж буй тархи угаалгасасн мэдээнд ингэж амархан итгэж муу эр дайнд хөөрнө гэгчийн үлгэр болсон баахан сэтгэгдэлчид харин байдаг байнашт Онигоотой гарууд вэ
2012-02-08
Yag unen:
Uuruu ochchihood bicheed bna uu, esvel herniihiig medehgui orchuulaad bna uu
Onigootoi setgegdel uuruu terlegch deed taliin nuhurtt:
Chi zugeer boli za. Bitgii end tenegee gaihuulaad bai. End hen ch Angli, Amerikaar tolgoigoo ugaalgaagui baina. Ard irged ni ami uregdej bgag yu geh ve. 40 jil neg hun turiig barina gedeg heviin zuil uu? Absolute power corrupts absolutely gej duulsan uu? Ochij ochij hunii erh hamgiin zurchdug Hyatad, Oros 2 demjij bgag bas yu geh uu? Tolgoi chine jaahan ajildag bh gej naidii duu mine.
bat:
ene assad gedeg nohor udahgui kaddafigaas ch muugaar uhnee harj l bgaarai ard tumnee alj hydsan hun sainaa uzehgui
2012-02-08
Orgilkhuu:
Yag tsagaa olson zuv niitlel bichjee. Endees tom gurnuudiin unen nuur tsarai, tednii uursdiin ashig sonirhol l chuhalaas bish jijig ulsiin huvi zaya tednii ard irgediin ami nas bol yu ch bish bolohiig haruulj baina. Hyatad, Oros 2 bol humsaa nuusan 2 muur l gesen ug. Syria orond Mongol baisan bol iim bolohgui baihiin tuluu bid anhaarah heregtei. Ene bol bidend tom jishee shuu. Unuudur Mongold irgeniii dain bolovoos Hyataduud enkhiig sahiulah gesen neriidlerr orood l ireh vii. Nuguu ih setgegdel bicheed avgai huuhnii heruul hiigeed baidag nuhduud haachivaa?
2012-02-08
ХАМУГ МОНГОЛ:
Та habugmongol mn сайтаар зочилоорой
2012-02-08
Лодой:
Орос, Хятад хоёр фашист гүрэн цус урсгахдаа номер нэг мэргэжилтнүүд шүү дээ. Оросууд Норд-Остын үед терростуудтай хамт заал дүүрэн хүмүүсийг устгачихсан мангар алуур хийсэн шүү дээ.
2012-02-08
Хэрэг алга:
Чи ямар тэнэг юм бэ? Хэдэн настай вэ?
Лодой:
Өдар бүр Хятад болон Оросууд Сирид асар их зэвсэг нийлүүлсээр байна.
2012-02-08
teneg arabuud bvgdeeree uhej dald or
2012-02-08
cham shig ymnii uchraa medhku llruud pcnii ard sugaad ih oln ym yardiimaaa