Кармены дүрд залуу дуучин Р.Доржхорлоо тоглоно

img

Дуурь бүжгийн эрдмийн теарт “Кармен” дуурийг   тоглохоор болжээ. Дөрвөн үзэгдэлт энэхүү дуурьт эрчүүд төдийгүй бүсгүйчүүдийн харцыг унагаж чаддаг цыган бүсгүй Кармены тухай өгүүлдэг. Манай Дуурийн театрын тайзны анх 1985 онд тавигдаж байсан бөгөөд ардын жүжигчин А.Долгор, Б.Мөнхшүр гээд олон алдартан тоглосон байдаг. Харин энэ удаад Кармены дүрд залуу дуучин Р.Доржхорлоо тоглохоор болжээ. Тэрбээр өмнө нь Ж.Бизегийн хүүхдэд зориулсан “Кармен” дуурьт тоглож байснаас гадна Ж.Вердийн “Аида” дуурийн Амнеристад тоглож үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ