Их аварга хүн хутгалаагүй
Их аварга Д.Дагвадорж хүн хутгалж танхайрсан тухай мэдээлэл өнөөдөр "Өглөөний сонин"-ы тэргүүн нүүрэнд гарчээ.
Уг мэдээлэлд сархад хэтрүүлэн хэрэглэсэн Д.Дагвадорж хамт байсан хүнтэйгээ ам зөрж улмаар хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна гэж ээ.
Бид эл мэдээллийг өөрөөс нь тодруулахаар холбогдсон боловч туслах нь утсыг авч “Тийм зүйл байхгүй, Аварга гар утсаа барихгүй байгаа ” гэсэн товчхон хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ