
Их аварга Д.Дагвадоржийг хүн хутгалж танхайрсан тухай өнөөдрийн "Өглөөний сонин"-ы тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийн дагуу манай сайт тодруулга хийж их аваргын туслахтай холбогдсон юм.
Улмаар их аварга Д.Дагвадорж өөрөө манай сайтын редакц руу утасдаж тодруулга өглөө. Тэрбээр "Туслах утасдлаа.
Аль сонинд, хэн гэдэг сэтгүүлч ийм юм бичсэн байна, би хотын ойролцоо явж байх юм даа, сар шинэ болж байхад ийм муухай бэлгэгүй юм ямар зорилгоор бичдэг байна аа.
Би хэн нэгний биед хутга мэс хүргэсэн зүйл огт байхгүй, ямар муухай хүмүүс вэ" хэмээн утасны цаанаас халагласан юм.
Их аваргыг архи хэтрүүлэн хэрэглэж, хүний биед мэс хүргэсэн хэмээн ор мөргүй цуу мэдээлэл "Өглөөний сонин" цацсан бололтой.
Ямар учраас ор мөргүй бэлгэгүй мэдээлэл ард түмэнд цацсанаа "Өглөөний сонин" болон тэрхүү мэдээллийг бичсэн сэтгүүлч нь тайлбарлах бизээ хэмээн их аварга нэмж хэлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ