Амьдрал хумслагч

img

Хэдхэн жилийн өмнө бид улсын маань нийслэл нэг сая иргэнтэй болж дэлхийн томоохон метрополис хот боллоо хэмээн хөөрч байлаа. Харин үүнийхээ бонусанд бид замын түгжрэлийг хэдийнэ бэлгэнд авчихсан байсан. Өмнө нь ажил эхлэх, тарах үеэр л түгжирдэг байсан нийслэлийн зам одоо өдөр, шөнөгүй түгжирдэг боллоо. Хүн бүрийн толгойны өвчин болсон энэ асуудал та биднээс хэчнээн цаг хугацаа, мөнгө төгрөг хумслаж байдаг бол. Хамтдаа бодъё. 2011 оны арваннэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хот 279.530 тээврийн хэрэгсэлтэй болжээ. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд өдөрт 86 автомашин нэмэгддэг гэсэн тоон мэдээ бий. Нийт тээврийн хэрэгслийн 70 хувь нь тогтмол түгжирдэг гэж бодоход ойролцоогоор 196 мянган тээврийн хэрэгсэл өдөр бүр түгжрэлд зогсдог байх нь. Эдгээр нь тус бүртээ өдөрт дор хаяж нэг цаг түгжрэлд зогсдог байна. Нэг машин нэг цагийн турш түгжрэлд зогсоход дунджаар нэг литр шатахуун алддаг гэсэн судалгаа байна. Үүнээс үзэхэд 196 тонн шатахуун хий дэмий шатаж, та биднийг хордуулахад зарцуулагдаж, иргэдийн халаасыг сэгсэрсээр байна  гэсэн үг. Энэ бол зөвхөн жолооч нар шатахуун, түлшээрээ хохирч байгаа анхан шатны алдагдал. Түүнээс гадна түгжрэлээс болж иргэд ажил, сургуулиасаа хоцрох, торгуулах, ажил хэргийн уулзалт цуцлагдах, хүмүүс дуу чимээ, уур бухимдлаас болж эрүүл мэндээрээ хохирох нь энүүхэнд боллоо. Түгжрэлээс болж иргэдийн амар тайван байдал алдагдаж, сэтгэцэд нөлөөлж, цаашлаад өөрийгөө хянах чадваргүй болж, осол аваар гарахад нөлөөлдөг. Бүр мөнгөөр хэмжиж болохгүй зүйл бол хүний амь нас. Түгжрэлээс болж түргэн тусламж, цагдаа, галын машин очих газраа очиж чадаагүйн уршгаар хэчнээн ч хүний эрдэнэт амь үгүй болж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Хүмүүс өдөрт замын түгжрэлд ойролцоогоор хоёр цаг зарцуулдаг гэж бодъё. Ингэж тооцвол сард 60 цаг, жилд 730 цаг буюу жилийн 365 хоногийн 30 нь өдрийг түгжрэл дунд өнгөрөөж байна. Үүнээс ч олон хоногийг түгжрэлд дунд өнгөрөөж байгаа хүн бидний дунд байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сараас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар,Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харъяа газар, нийслэл дүүргийн хэрэгжүүлэгч агентлаг, бүх хороод ажлаа 08:00 цагаас эхлүүлэхээр шийдсэн. Нийт 170 гаруй байгууллагад энэ дүрэм үйлчилж байгаа. Гэсэн ч түгжрэл арилахгүй хэвээрээ. Нийслэл даяараа хэн нэгнийг эцсийн замд нь үдэх мэт “гашуудлын цуваа” үргэлжилсээр л... Цаг бол алт гэдэг дээ. Та бид түгжрэлд өнгөрөөсөн цагаа ашиглаад юу амжуулж болох вэ. Наад зах нь гэртээ хариад сайхан хоол хийж идээд, хүүхдийнхээ хичээлийг давтуулаад авч болно.  Цаашлаад гэрээ хэлэлцээр хийж, цагаа олсон эмчилгээний ачаар хүний амь насыг ч аварч болно. Дэлхийд энэ хугацаанд инженерүүд шинэ техник технологийг зохиож, шинжлэх ухааны томоохон нээлт ч гарна. Нэг цаг тутамд 100 гаруй компани нээгддэг гэж бодохоор цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийн бэлэн жишээ энэ. Тиймээс төр засгийн удирдлагууд автозамаа шинэчилж, хэвийн хэвшлийнх нь ч үүнд хувь нэмрээ оруулахгүй юм бол арван жилийн дараа бүр наашлуулбал таван жилийн дараа гэхэд нийслэлийнхэн замынхаа түгжрэлд таг зогсоод хаашаа ч хөдлөх аргагүй болсон байх вий. Д.Туяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Vova:
Энэ хотын замдаа хоронго оруулалт хийгээчээ 2012- оны улсын тосов дээр хотын замыг засах шинээр зам тавихад зориулж бараг монго тавиагуй байна. Замаа засаж орготгож замынхаа сулжээг уртасгаж давхар замууд барьж байж, хотоо тэлж хот толовлолтоо зов хийж байж тугжрэлээ багасгана! Мон энэ одорт хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа машинаа хязгаарлаж ходолгоонд оролцож байгаа жолооч нараа дурмээ барьдаг соелтой болгох хэрэгтэй!!!!
2012-02-09
Ukaa.D:
Ter buruu.
2012-02-08
Mb:
Eagle Tv geer onoodor yu geed helchvee? Hench hamaagyi neg hyn zamiin tsagdaagiin negen tusgai dugaart zalgaad avto mashinii ulsiin dugaariig helengyyt jollochiinh ni utasnii dugaariig helj ogoh yum genee. Ene chini huviin nuuts d hamaagyi haldaj bgaa yum bishyy
2012-02-08
Ukaa.D:
Ter buruu.
asdfghjklkjhgfdsa:
ene ih hotiin tuwluruliig bagasgamaar sanagdaad baihiin.tsaana chin hvngvi aimag sumd zunduu baigaadaa.
2012-02-08
irgen:
yag unen. ene tur zasgiin buruu bodlogoos bolj ard irged n bainga hohirch bn. muu lalruudiig alnaa. hujaa 76
2012-02-08