“Утаа үйлдвэрлэгч” нам даралтын зуухнуудыг сольж байна

img

Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой үргэлжилж байгаа үр дүнтэй ажлуудын нэг нь нийслэл дэх 250 киловаттаас дээш хүчин чадалтай нам даралтын зуухнуудыг шинэчилж, солих юм. Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл гэр хорооллын айлуудын утаатай яндангийн тоог цөөлөхөөс гадна Улаанбаатарт ажиллаж байгаа нам даралтын зуухнуудыг шинэчилнэ.  Эхний ээлжинд төвийн бүсийн дөрвөн байрлалд байгаа найман зуухыг солих ажил үргэлжилж байна. Эдгээр зуухнуудыг дулааны улиралдаа багтаад буюу тавдугаар сараас 10-р сарын хооронд хүйтэрхээс өмнө шинэчилнэ. Одоогоор СХД-ын төсвийн байгууллагуудыг буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг дулаанаар хангаж байдаг “Талст-Эрчим” усан халаагуурын зуухыг солихоор бэлтгэл ажлаа хангаад байна. “Талст-Эрчим” компанийн захирал Б.Түвшинтөрийн хэлж байгаагаар “Нэг айл нэг өвөлд дунджаар таван тонн нүүрс хэрэглэдэг гэж бодход энэ нам даралтын зуух 400 айлтай тэнцэхүйц хэмжээний нүүрс хэрэглэдэг. Тиймээс хорт утаа маш ихээр ялгаруулдаг. Дээр нь техник, технологийн хувьд хэт хоцрогдсон учир солих шаардлагатай. Гэсэн ч өнөөдрийг хүртэл засвар хийж шинэчлэх боломж байхгүй байсан” гэв . Харин Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөс ийм боломжийг бүрдүүлж өгч байгаад баяртай байна гэдгээ хэлсэн юм. Энэхүү ажлыг гүйцэтгэгч компанийг сонгох тендер нээлттэй байгаа. Зуух шинэчилж солих ажлыг хийх компани ямар зуух тавихаа өөрсдөө сонгоно. Харин хувийн хэвшлийн байгууллагынхан зуухаа солих бол тодорхой хэмжээний зардлаа гаргана. “Цэвэр агаар” төслөөс түүнд нь дэмжлэг үзүүлэх юм байна. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 94 байршилд 180-аад нам даралтын зуух байна. Эдгээр зуухнууд нь захын  хорооллын зарим сургууль, цэцэрлэг, цагдаа, хорооны жижиг барилгуудыг халаадаг. Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж байгаа “Цэвэр агаар” төсөл эхний 8 зуухыг шинэчлэн солих техник, эдийн засгийн дүн шинжилгээг хийж дуусаад байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene bol unen soliotoi helsen baina bulguu kkk
2012-02-08
zotin:
Зүүн азид агаарын бохирдол үнэхээр том асуудал болоод байна. Агаарын бохирдлоороо Бээжин Улаанбаатар 2 дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж байна.Бээжин нь Улаанбаатараас 10дахин их хүн амтай, автомашин нь манайхаас 20 дахин ихээс гадна Бээжингийн ойролцоо олон тооны үйлдвэрүүд байдаг тул агаарын бохирдлын шалтгааныг нэг бүрчлэн энэ тэр гэж ялгаж салгаж тогтоон арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаа аж. Гэхдээ л хятадууд л болсон хойно ямарч байсан агаарын бохирдлын хамгийн хүчтэй үүсгэгч нүүрсний цахилгаан станцуудаа Өвөр монголын нутаг дэвсгэр буюу нүүрсний орд уурхайтай газарт олноор нь барьж байгуулжээ. Тэгээд тог цахилгааныг тэдгээр хотоос алслагдсан цахилгаан станцуудаас дамжуулдаг байна. Харин халаалт дулааны тухайд бол бээжингийн ойролцоо / бээжингээс ойролцоогоор 20км зайтай/ цахилгаан станцаас дамжуулдаг. Бээжингийн ойролцоох дийлэнх цахилгаан станцад халаалт дулаан үйлдвэрлэхэд нүүрс биш байгалийн хий, нүүрсний хийг ашигладаг болгож өөрчилсөн байна. Саяхан Улаанбаатарт Бээжингээс агаарын бохирдлын мэргэжилтэн ирээд буцжээ. Тэрээр Улаанбаатар шиг эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн ийм газарзүйн байрлал, уур амьсгалтай газарт нүүрсний цахилгаан станц өдөрт 14000 тн нүүрс түлэхээр агаарын бохирдлоос болж хэдэн зуун хүн үхэх нь тодорхой байтал 150000 гэр хорооллын айлуудын 1800 тн хүрэхгүй нүүрсийг л агаар бохирдол үүсгэчихлээ гэж сенсааци болж байгааг хараад үнэхээр инээд нь хүрсэн байна. Хятад улс дэлхийн хэмжээний асар том гүрэн болчихсон мөртлөө нийслэл хотынхоо агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадахгүй учиргүй балараад байгаа нь хятадуудыг дэлхий дахины доог тохуу болгоод байгаа юм. Гэтэл тэр дэлхий дахины инээдийг хүргэсэн хятадуудын доог тохуу нь улаанбаатарын агаарын бохирдол юм шиг байна. Улаанбаатарын агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн нас барж байна. Гэтэл тэр агаарын бохирдлыг үйлдвэрлэгч хотын утааны 90%-г гаргаж байгаа цахилгаан станцууд одоо юу хийж байгааг мэдэж байна уу? Хамгийн их хэмжээний нүүрс шатаадаг 4-р цахилгаан станц нь гурван хөргөх цамхагтай боловч одоо дахин нэг хөргөх цамхаг шинээр барьсан байна. Энэхүү хөргөх цамхаг ашиглалтанд орохоор цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ ч 1000 тн-р нэмэгдэх болно. Энэ нь зөвхөн 4-р цахилгаан станцад л гэхэд 8000 тн нүүрс шатаадаг болно гэсэн үг. 3-р цахилгаан станц дотор шинэ цахилгаан станц байгуулан одоогийн 4000 тн нүүрсийг 8000 тн болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цахилгаан станцууд иймэрхүү байдлаар ажилж байгаа нь Улаанбаатарт хэдэн зуу хэдэн 1000 хүн агаарын бохирдлоос болж амиа алдсан ч хамаагүй мэт аашилж байгаа хэрэг. Улаанбаатарт утаат манан үүсгэхэд хотын оршин суугчид цахилгаан станцаас эрлэгийн элч ирлээ гэж ойлгоход болно. Тэгээд тэр үхлийн утаа манан бий болсон үед хамраа ч цухуйлгалгүй гэртээ байхгүй бол эрлэгийн элч хормын зуур амийг чинь яахийгаа шийдэж орхино. Тиймээс утаат манангаас болгоомжилж тийм нөхцөлд аль болох гадаа агаар амьсгалахгүй байж, байшин савандаа бүгэх хэрэгтэй.
2012-02-08
ene bol unen soliotoi helsen baina bulguu kkk
Tsogtbaatar saidad amjilt husey
2012-02-08
ХАМУГ МОНГОЛ:
Та habugmongol mn сайтаар зочилоорой
2012-02-08