
Америкийн Флоридад аж төрдөг Регина Рут хэмээх эмэгтэй нохойнд зориулсан хиймэл үсийг 20 жилийн өмнөөс хийж эхэлжээ. Эхлээд хамаатных нь авгай Миранда түүнд нохойндоо зориулсан хиймэл үс хийж чадах эсэхийг асууснаас энэ ажил эхэлсэн байна. Мирандагийн нохойд тун донжтой хиймэл үс урлаж өгсний дараа Регинад олон хүнээс ийм санал ирэх болжээ. Ингээд олон жил энэ ажлаар мэргэшсэн бүсгүй хэдхэн хоногийн өмнө Wiggles Dog Wigs хэмээх фирм байгуулж, албан ёсоор нохойны хиймэл үс үйлвэрлэж, худалдаалж эхэлсэн байна.
Түүний фирм өөрийн гэсэн цахим хуудастай бөгөөд түүгээр дамжуулан захиалга өгч ч болох юм байна. Нохойгоо Мадонна шиг эсвэл Элвис Пресли шиг үстэй болгохын тулд ердөө 30 ам.доллар төлөхөд хангалттай ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ