Хавдар судлалын эмч нар ирэх сард орон нутагт ажиллана

img

Хавдар судлалын үндэсний төв, “ХААН банк” сан, МҮОНРТ хамтарч “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болсон. Монголын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчлөх эрсдэлтэй хүмүүсийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хүн амын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой энэ аяны хүрээнд  хавдар судлалын эмч нар өнгөрсөн зун 21 аймаг, Улаанбаатар хотод ажиллахдаа 20 мянган хүнийг үзлэг, оношлогоонд хамруулснаас 19 хувь нь хортой болон хоргүй хавдраар өвчилснийг илрүүлжээ. Мөн суурь өвчтэй хэмээн оношлуулсан 3900 хүнийг эмнэлгийн хяналтад оруулсан байна. Харин энэ удаа хавдраар өвчлөх хамгийн их эрсдэлтэй бүс нутаг болох 12 аймагт ажиллахаар төлөвлөжээ. Эмч нарын баг ирэх гуравдугаар сард замд гарах гэнэ. Манай улсад жилдээ 4400 орчим хүн хорт хавдраа оношлуулж, тэдний 70 хувь нь хорвоог орхиж байна. Энэ өвчин монголчуудын өвчнөөр нас барах хоёрдугаар шалтгаан болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ендэрвээ:
Эрлэгдоржийн хэлснээр долоо хоногт 2-3 хүн хорт хавдраар үхэж байгаа Хонгор суманд хамгийн түрүүнд очих хэрэгтэй. Тэндэхийн ард түмэн аюулын харанга дэлдэж байна.
2012-02-08