Цахим эмчээс зөвлөгөө авч болно

img

Эрүүл мэндийн салбарт цахим эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд өчигдөр www.eruulmendinfo.mn, www.webdoctor.mn цахим сайтуудын нээлт боллоо. www.eruulmendinfo.mn цахим хуудсанд эрүүл мэндийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эмийн сан, өрхийн, сумын эмнэлэг зэрэг 1200 гаруй байгууллагын мэдээллийг оруулснаараа онцлогтой. Ардын болон гавьяат, өндөр, нарийн мэргэжлийн эмчийн холбогдолтой хувь хүмүүсийн мэдээллүүдээс гадна спорт цогцолбор, фитнес төв, төрөлжсөн лавлах утас, эрүүл мэндийн ТББ, биеийн тамирын ТББ, рашаан сувилалын газрууд, олон улсын байгууллагуудын лавлагааны 800 орчим мэдээллийг оруулсан аж. Мөн ард иргэд, эмч нарт зориулсан эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн www.webdoctor.mn сайтын цахим хуудсанд эрүүл мэнд, анагаах ухааны мэдээ, эмчийн зөвлөгөө, номын сан, хичээл, видео, хэлэлцүүлэг, өвчин, эмчийн булангуудаас өөрт хэрэгтэй баталгаатай эрүүл мэнд, анагаах ухааны мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой гэнэ. “Вэб доктор”- цахим хуудас нь олон нийтэд мэдээлэл өгөхөөс гадна эмч нарыг гишүүнээр элсүүлэн бүртгэх, гишүүд эмч нар хоорондоо мэдээлэл солилцох, мэргэжлийн чиглэлээр өөрт байгаа ном, сэтгүүл, өвчин эмгэгтэй холбоотой мэдээллийг оруулан бусад эмч нартай хуваалцах, ном сэтгүүл татаж авах, зайн сургалтын материал, илтгэл, видео хичээлүүдийг оруулах, үзэх боломжийг хангаснаас гадна эмч нар өөрсдийн оруулсан мэдээллээ баталгаажуулах, кредитжүүлэх боломж бүрдсэн. Цахим эмч хуудсанд ЭМШУИС-тай хамтран ДЭМБ-ын эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан болох HINARI –д холбогдон вэбийн хэрэглэгч эмч нар цахим номын сангаас мэдээлэл үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нандиа:
Ихэнхдээ гар салганаж чичирдэг нойр муу байдаг зочиж сэрдэг хоолны дуршил муудах өглөө сэрэхэд аманд цус амтагдах нүүрэн дээгүүр юм гарах гэх мэт шинж тэмдэг илрээд байнаа энэ юнийх юм болоо хэлээд өгөөч гуйя?
2021-06-21
Харин тэгээд байх юм их эьгүй үнэртэй
2021-03-17
Gerelt od:
Hooloinos haayada shar buurunhii muhai budashig zvil garaad bnaa yah ve hariu
2020-12-02
Харин тэгээд байх юм их эьгүй үнэртэй
Зочин:
Өдрийн мэнд хүргэе,Би та бүхнээс нэг асуулт асуух гэсэн юм. Хааяа нэг ханиалгахад хоолойноос шар будаа шиг хатсан идээ шиг юм гарах юм. Их муухай үнэртэй. Хоолойны эмчид үзүүлэхээр нэг их юм хэлэхгүй антибиотик бичиж өгөх юм. Гол зовиур нь амнаас муухай үнэр үнэртэх шиг болох юм. Энэ ямар өвчин бэ ? хоолойнд тээгэлдэг энэ хатсан цэр ч юмуу идээ шиг юмыг цэвэрлэж болдог болов уу? Зөвлөгөө өгч туслаач
2019-12-26
Мэндбаяр:
Миний ар далаар өвдөөд зүгээр болдоггүй ээ. Амьсгаа авахаар өвдөөд байх юм.юу юм болоо
2019-10-20
Энх Туяа:
Хүүхдийн хэвлий суга нимгэн хэсгээр улаан өнгийн тууралт гараад дараа идээтэй болсон. Тууралт 10 ширхэг загнаж байна. энэ салхин цэцэг мөн үү эсвэл өөр төрлийн арьсны өвчин үү. Яаралтай хариу өгнө үү?
2019-09-15
сувд:
сайн байна уу. 2 гарын долоовор хуруун үеэр өвдөөд байхын хариу хэлж туслана уу.
2019-06-05
Заяа:
Миний дотор эвгүй болоод байна. Даралтаа үзүүлсэн чинь 125/74 байна. Минийх 100/70 тай байдаг юм. Би цус багатай.
2018-10-30
Зочин:
ходоод өдөөд байна яах вэ?
2018-08-30
Отгоо:
Шумууланд хазуулаад хавдаад хавар ньтомроод дух нүд хамар хацар гээд хавдсан яах вэ? Хавдар хурдан буулгах арга юу байна туслаач?
2018-08-22
Шинэцэцэг:
Сайн байна уу ходоод хавиар халуу дүүгээд өвдөөд бна.уг нь элэг муу в.с вирустай ямар эмчилгээ хийвэл сайн бол.
2018-01-09
sad:
зөвөлгөө авах гэсийн яарлтай
2017-12-16
болд:
өглөө босохлоор дотор муухайр босох юм
2017-11-20
Н.Эрдэнэ:
Гурван сар ханиалгаад хүнд байна.Харшлын бүх 32 шинжилгээ өгсөн зүгээр гэсэн.Уушигны багтаамж маш сайн, Гэрэлд харуулсан.юу ч гараагүй бүх гэдэс хэвлий өвчтэй боллоо.одоо яах вэ? туслаач зөвлөөч.99005098
2017-05-05
Баярмаа:
Зөвлгөө авах гэсийн
2017-05-01
Баярмаа:
Зөвлгөө авах гэсийн
2017-05-01
Нямсүрэн:
Заг хүйтэн өвчны үед ямар эм уувал зохистой вэ
2017-01-30
Алтааа:
Карсил эмийн тухай зөвөлгөө өгөөч
2016-10-24
lkhagvajav:
demjij baina
2013-01-08
demjij baina
2012-02-08