
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр өнөөдөр бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын хүрээнд зохион байгуулагдсан боксын тэмцээнд амжилттай оролцсон “Аврагч” биеийн тамир спорт хорооны тамирчдад баяр хүргэн цаашдын уралдаан, тэмцээнд амжилт хүсч хүлээн авч уулзлаа.“Аврагч” биеийн тамир спорт хорооны Л.Энхбаатар дасгалжуулагчтай баг тамирчид ХБНГУ-ыг зорих гэж байгаа бөгөөд энэ сарын 19-нөөс ирэх сарын 11-ний хооронд тус улсад олон улсын баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм байна.
Энэхүү бэлтгэлд Монгол, ХБНГУ, ОХУ, Бразил, Молдав зэрэг улсаас тамирчид оролцох бөгөөд олон улсын багуудын дунд уулзалт, тэмцээн болно.
Хамтарсан бэлтгэл манай тамирчдад томоохон бэлтгэл сургуулилт, туршлага болно гэдгийг дасгалжуулагч онцолж байна.ОУХМ Э.Ундрам /75 кг/, ОУХМ О.Сувд-Эрдэнэ /60 кг/, ОУХМ М.Нандинцэцэг /51 кг/ нар энэ удаагийн хамтарсан бэлтгэлд оролцох юм.
Ирэх гуравдугаар сард Улаанбаатар хотноо болох эмэгтэйчүүдийн боксын аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэлийг манай тамирчид ийнхүү олон улсын багтай хийхээр мордох гэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ