Д.Цоодолсэнгэ: Зарим агентлагийн дарга нарыг шалгаж байна

img

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгэ нар өнөөдөр “Албан тушаалын хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Албаны эх  сурвалжийн өгсөн мэдээллээр тус газар өнгөрөгч 2011 онд  365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Энэ нь өнгөрөгч онтой харьцуулахад хэргийн гаралт 7 хувиар өсчээ. Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлийг авч үзвэл 43 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 30 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  Үүнээс гурван шүүгдэгчийн хэрэг өршөөлийн хуульд хамрагдсан бол  18 хүнд ял оногдуулсан аж. Хэрэгт холбогдсон албан тушаалтуудыг судлахад төрийн захиргааны албан тушаалтан 24, захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтнан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 хүн холбогджээ. Гэмт хэргийн улмаас 22.7 тэрбус төгрөгийн хохирол учирснаас 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж ажилласан байна. Хэвлэлийн хурлын үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээс зарим УИХ-ын гишүүдийн хэргийн мөрдөн шалгах явц, шийдвэрлэгдсэн байдлын талаар асууж тодрууллаа. - Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбат 2006 онд  АНУ-ын иргэн Жорж Чайлмерстай 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулсан. Тэдэнд холбогдох хавтаст хэрэг юу болсон бэ? - УИХ-ын гишүүн О.Чулуунбат, АНУ-ын иргэн Жорж Чайлмерс нарын холбогдон шалгагдсан хэргийг эзэн холбогдогч нь монголд байхгүй учраас  хяналтын шатанд түтгэлзүүлсэн. Эзэн холбогдогч нь манай улсын нутаг дэвсгэрт байхгүй. Би энэ хэрэг дээр ажиллаагүй учраас  дэлгэрэнгүй мэдээлэл алга. -УИХ-ын гишүүн Л.Гүндалай гишүүний албан тушаалын хэргээс нь тусгаарласан төрийн өмч шамшигдуулсан хэргийг нь түтгэлзүүлсэн шиг санагдаж байна. Л.Гүндалай гишүүн өөрөө үүнийг үгүйсгэж байгаа. Энэ талаар тайлбар хийгээч? -УИХ-ын Л.Гүндалай  2006-2007 онд  холбогдон шалгагдаж байсан хэрэг л дээ.  Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байхдаа эмнэлгийн тоног төхөөрөмж авах тендерийн асуудал болон ХӨСҮТ-ийн барилгын  засвар зэрэгт тендер будилаантуулсан гэм буруутай нь нотлогдсон. Энэ талаар тухайн үед  Улсын ерөнхий прокурор асан М. Алтанхуяг чуулганаар танилцуулж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлт тавьж байсан шүү дээ. Хавтаст хэргийг нь уншиж байхад Л.Гүндалай гишүүн гэм буруугийн эсрэг маргахгүй гэсэн хүсэлт гаргасан тухай бий. Аймгийн Засаг дарга нараас албан тушаалын хэргээр хэн хэн шалгагдаж байна вэ? -Мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Одоогийн байдлаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Орхон аймгийн Засаг дарга М.Оюунбат нарыг албан тушаалын хэргээр шалгаж байна. -Агентлагийн дарга нараас шалгуулж байгаа хүн бий юу? -Зарим агентлагийн дарга нарыг шалгаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. -Тухайлбал, хэн шалгагдаж байна вэ? -Хариулах боломжгүй. -Төрийн  өмчийн хорооны  дарга асан Д.Сугарын хэргийн мөрдөн байцаалт дууссан уу? - Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугарыг   Дархан-Уул аймгийн Төрийн өмчит төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболдын хэрэгт холбогдуулан  шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. -УИХ-ын гишүүдийн хэргийг шалгахдаа хуулийг хоёр өөрөөр хэрэглээд байна уу гэх хардлага төрж байна л даа. Тухайлбал  гишүүн Х.Наранхүүгийн бүрэн эрхийг түтгэлзүүлээгүй байтал хэргийг шалгаад нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Д.Дондог гишүүнийг бүрэн эрхийг түтгэлзүүлж байж шалгана гээд хэргийг түтгэлзүүлсэн байх жишээтэй? - АТГ аливаа хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулаад прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлдэг. Тэгэхээр прокуророос бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх  тухай хүсэлтийг УИХ-рүү явуулна.  УИХ—аас хэрэгт холбогдсон  гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ шүү дээ. Яагаад зарим гишүүдийн хэргийг түтгэлзүүлэхгүйгээр шалгадаг хэр нь  өөр нэг гишүүнийг, заавал  бүрэн эрхийг түтгэлүүлэхээс нааш хэргийг нь шалгахгүй байна гэдэгт  манай зүгээс тайлбар хийх ёсгүй л дээ. - Шүүхээс хэрэг олон удаа мөрдөн байцаалтад буцах тохиолдол цөөнгүй. Үүнийг мөрдөн байцаагчийн ур чадвартай холбож ойлгох уу. Эсвэл хувийн сонирхол гэх мэтийн олон шалтгаан байна уу? -Мөрдөн байцаагчийн ур чадвартай холбож ойлгох нь өрөөсгөл. Ер нь аливаа хэргийн холбогдогч, хохирогч олон байх тусам хэргийг шалгахад ээдрээтэй олон асуудал гардаг. Бодит үнэн байдлыг тогтоох нь мөрдөн байцаагчийн үүрэг. -Гэмт хэргийн шийдвэрлэсэн баримтаас харвал 324 холбогдогчтой хэргийг бүтэн жил шалгаад 18-хан хүнд ял оноосон байна л даа. Бусад нь яав? -Шүүхийн асуудал. Манайх мөрдлөгөө явуулна. Прокуророор хянуулна. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

EH-hii BARZGAR BAYARbaatariig shalga naad nohor chini EH-NII SALBART MON CH IH GAI TARIJ YAVAA HULGAICH BGAA YM 4-R STANTSIIN MONGO HORONGIIG,ARD TUMNIIG SHULAJ HAMRAAR NI SHOROO GAZAR SHAALGASAN HULGAICH BGAA UM BAYARbaatar bol hujaagiin ur sad uhej dald oroosoi tegbel EH SALBAR SERGEED L YAWNA.
2012-09-19
monkhdorj:
EH-hii BARZGAR BAYARbaatariig shalga naad nohor chini EH-NII SALBART MON CH IH GAI TARIJ YAVAA HULGAICH BGAA YM 4-R STANTSIIN MONGO HORONGIIG,ARD TUMNIIG SHULAJ HAMRAAR NI SHOROO GAZAR SHAALGASAN HULGAICH BGAA UM BAYARbaatar bol hujaagiin ur sad uhej dald oroosoi tegbel EH SALBAR SERGEED L YAWNA.
2012-09-19
mongol:
AVILGALTAI TEMTSEKH gazriin ajiltanuudad AMJILT HUSYE.
2012-08-03
Öîîäîëñýíãýýã àëü óëñûí èðãýí õààíàõûí ýðëèéç âý ñàÿõàí õÿòàä ðóó ÿàõãýæ ÿâñíûã øàëãóóëìààð áàéíà
2012-06-06
shudraga bai:
ene avilgaltai temtseh gazar unen hulhi uls turjsun baidaltai ajillaj bgaa yum bna ene aimgiin darga nar ni dandaa hu namiin nuhud bna herev shudraga ajildag bol umnugoviin zasag darga B.Badraa ali hediin shorond yavah baisan mun ch ih avilga avch bgaa hundee goviin ard tumen medeed bhad mergejliin geed bga ene baiguullaga yuch medehgui uls turjij bga ni haramsaltai ter Tsogttsetsii sumiin zasag darga G.Tsogurnuh gej nuhriig 14 hun honog suulgaad gargaj bgaa ajlaa medehgui esvel avilgal avch bgaa bhoo
2012-02-08
jargal buda yum bnldaa herhrhrrhrh
2012-02-08
za teguul shalgiii:
shalgaa muushain yumnuudig
2012-02-08
shal hudlaa.show.. avilgal buh hunii nuden deer il baij l bdag.hudlaa shalgasan bolood.argagui dee tsalin avdag yum chiny neg ajil hiisen bolj haragdah heregtei bizdee.shalgagdaj baigaa humuusiin tsaana ny s bayar m enkhbold tegeed l duusaa nam gatsana daa.
2012-02-08
ЦЭМЭЭН:
ЖАРГАЛАА чи юу хуцаад байна аа
2012-02-08
ЖАРГАЛ:
БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙН ЗАХИРАГЧ БАЛДАНОЧИР ГЭДЭГ НӨХРИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГЛООД ИДЭЖ УУСНАА НУУХИЙН ТУЛД УЛСЫН ӨМЧ БОЛСОН БАЙШИН ШАТААСАН НӨХӨР ШҮҮ,МАНАЙ АНГИД ХУУЛЬ БУСААР ТОМИЛОГДОЖ ИРЭЭД ЛАНД 200 АВААД БЯМБАЖАВ ГЕНЕРАЛД АЛБАНД ӨНДӨР ҮНЭЭР ШАХСАН. ТЭР ХОЕР ХАЛУУН ТОГООНД БАЙНГА ХООЛ ИДЭЖ МӨНГӨӨ ӨГЧ АВАЛЦДАГ ГЭЖ ТАНАЙ АНГИЙНХАН МЭДДЭГ ШҮҮ
2012-02-08
shudraga bai:
ene avilgaltai temtseh gazar unen hulhi uls turjsun baidaltai ajillaj bgaa yum bna ene aimgiin darga nar ni dandaa hu namiin nuhud bna herev shudraga ajildag bol umnugoviin zasag darga B.Badraa ali hediin shorond yavah baisan mun ch ih avilga avch bgaa hundee goviin ard tumen medeed bhad mergejliin geed bga ene baiguullaga yuch medehgui uls turjij bga ni haramsaltai ter Tsogttsetsii sumiin zasag darga G.Tsogurnuh gej nuhriig 14 hun honog suulgaad gargaj bgaa ajlaa medehgui esvel avilgal avch bgaa bhoo