Америкийн нисгэгчгүй онгоцны дайралтад энгийн иргэд өртжээ
Пакистан улсын баруун хойд хил дээр АНУ-ын нисгэгчгүй онгоцны дайралтын улмаас найман хүн амь үрэгджээ. Талибын зэвсэгт дайчдын эсрэг хийсэн уг агаарын довтолгоонд энгийн номхон иргэд өртсөн байна.
Пакистаны хилээс дотогш Хойд Вазристан мужид хийсэн энэхүү довтолгоонд амиа алдсан найман хүний тав нь энгийн иргэд байсан хэмээн пакистаны албаны эх сурвалж баталж байгаа бол Пентагоноос зэвсэгт дайчдыг устгасан ба энгийн иргэд дайралтад өртөөгүй хэмээн баталж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ