
Сүүлийн үед Сирийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ тус улс дахь элчин сайдын яамаа Дамаскаас татсан билээ.
Дөнгөж сая АНУ-ын төрийн департаментаас мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд Сирийн ерөнхийлөгч Башар Ассад тус улсын төрийн эрхэнд байх хугацаа хэдхэн хоногоор хэмжигдэх болсон ба АНУ-ын зүгээс яаралтай арга хэмжээ авах болсон хэмээжээ.
Ажиглагчид үүнийг АНУ-аас Сирийн эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээ, эсхүл ОХУ-тай тохиролцсон тохиолдолд НҮБ-ын мандаттай цэрэг оруулах тухай асуудал ч байж мэднэ хэмээн таамаглаж эхэлжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой өнөөдөр уулзаад буй Башар Ассад АНУ-ын энэхүү мэдэгдэлд хариу гаргаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ