
Удахгүй болох гэгээн сарын баярын өдөрт зориулж бүтээсэн “ТАКТ” кино компани, “ZI” энтертайнментийн бүтээл “Валентины захидал” романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт маргааш “Өргөө” кино театрт 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, “Нюанс” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Амарсайхан, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ. Киноны найруулагчаар “Амьдралд тавтай морил” киног найруулсан Д.Баярсайхан ажилласан бол зохиолыг мөн л тус киноны зохиолыг бичсэн залуу зохиолч Ж.Оргил бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ