Нийгмийн хэв журам хамгаалах газраас тусгай арга хэмжээ явуулжээ
Булаалт, дээрэм, танхайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийгмийн хэв журам хамгаалах газраас 2012 оны 01 дүгээр сарын 26-наас 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд орон нутгийн хэмжээнд тусгай арга хэмжээ явуулан дүгнэсэн байна. Арга хэмжээнд давхардсан тоогоор 1044 офицер, 1404 цагдаа, 818 станц, 349 машин, нийт 458 байнгын болон хөдөлгөөнт постонд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Арга хэмжээний явцад энэ төрлийн 41 хэргийг таслан зогсоож, нөхөн илрүүлж, гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан 5 оргодол этгээдийг баривчилсан байна. Булаалт дээрэм, танхайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 377 этгээдийг судалгаанд авчээ. Уг арга хэмжээг дэмжиж 128 иргэдийн зөвлөл, бүлэг, 759 иргэн, 225 байгууллага, аж ахуйн нэгж гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилд оролцсон байна. Дээрхи байгууллага, иргэд нь “Олон нгийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгуллагатай байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлжээ. Урьд нь үйлдэгдээд эзэн хролбогдогч нь тогтоогдоогүй байсан болон сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрөлийн талаар иргэдээс мэдээ, мэдээлэл авах ажлыг зохион байгуулж нийт 80 мэдээ, мэдээлэл авч шалгаж ажиллаа. Арга хэмжээнд идэвхитэй оролцсон иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг цагдаагийн газар, хэлтсээс шагнаж урамшуулсан байна. Орхон, Дархан-уул, Хэнтий аймгийн цагдаагийн газар, хэлтэс энэ арга хэмжээг чанартай сайн зохион байгуулж ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ