
“Цодгор хүү” шатрын УАШТ-ийг МУ-ын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсан анх санаачлан зохион байгуулж эхэлсэн. Үүнээс хойш түүний нэрэмжит болгон энэ тэмцээнийг Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулж байна. Тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, Монгол туургатны шатрын холбоо, МХО хамтран явуулж байна. Энэ жилийн тэмцээнд хөдөө орон нутгаас тамирчид илүү түлхүү оролцож байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. 21 дэх удаагийн “Цодгор хүү” тэмцээний медальтнууд маргааш тодорно. Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн дүүргээс нийт 160 тамирчид оюун ухаанаа сорьж байна. Тамирчид 7 хүртэлх, 8-9 эрэгтэй, эмэгтэй, 10-11 эрэгтэй, эмэгтэй гэсэн насны ангилад өрсөлдөж байгаа юм. Тэмцээнийг 6 шүүгч шүүн ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр ОУМ Ж.Лхагваа ажиллаж байгаа юм. “Цодгор хүү” шатрын УАШТ-ийг МУ-ын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсны гэр бүл ивээн тэтгэж Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулдаг. Шатарчид 7-9 өрөг тоглож аваргуудаа тодруулах юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ