
Өнөөдөр Холливудын од алдарт жүжигчин, Николас Коппола Кейжийн төрсөн өдөр. Тэрбээр 1964 оны 1-р сарын 7-нд Калифорни мужийн Лонг Бичэд төржээ. Кейж 1981 онд телевизийн нэвтрүүлгээр гарснаар өөрийн жүжигчний гараагаа эхэлсэн гэдэг. Тэрбээр нийт 60 гаруй кинонд тоглосноос 1989 оноос эхлэн олон эсрэг дүрээр шагнал авч байсан байна.
Кейж гурван ч удаа гэрлэж байсан ба одоо Алис Ким Кейжтэй хамт амьдарч байна. Түүний эцэг Август Коппола нь уран зохиолын профессор байсан бол эх Жой Вогелсланг нь бүжигчин, бүжиг дэглээч байжээ. Кейжийн эцэг эх 1976 онд салсан байна. Кейж Беверли Хиллзийн ахлах сургуульд явдаг байсан ба багаасаа жүжиглэх сонирхолтой байжээ.
Ахлах сургуулиа төгсөөд тэрээр УКЛА-гийн кино телевиз, театрын сургуульд орсон байна. Тэрбээр Жонни Деппийн дотны анд бөгөөд түүний зөвлөснөөр жүжигчин болсон гэдэг.
Алдарт жүжигчин маань нэрт найруулагч Фрэнсис Форд Копполагийн ач хүү гэдэг нэрээрээ алдартай болохоос зайлсхийж “Риджемонт сургуулийн хурдан үеүүд” киноноос эхлэн өөрийн нэрээ Николас Кейж болгон өөрчилсөн байна.
Кейж 1987 онд хайр дурлалын сэдэвтэй "Сарны туяа", "Өсөж буй Аризона", 1990 онд "Догшин сэтгэл", 1999 оны "Үхэгсдийг аврагч" зэрэг кинонд тоглосон байна. Тэрбээр Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан ба “ЛасВ егасыг үдсэн нь” киноны архичны дүрээр Оскар авч байсан юм.

Кейж мөн “Дасан зохицохуй” киноны ихрийн дүрээрээ шагнал авч байсан. Энэ амжилтыг тооцохгүй бол түүний тоглосон адал явдалт уран сайхны киноноос бусад нь Box office-т тэргүүлж байсан удаагүй юм.
1999 оны “8 мм” кино нь тухайн үед бокс офист дээгүүр орж чадаагүй ч, одоо бол шилдэг киноны нэгд ордог болсон билээ. 2001 онд тэрээр “Ахмад Каролины мандолин” кинонд тоглохдоо мандолин тоглож сурч. 2005 онд тэрбээр “Дайныг эзэгнэгч” болон “Цаг уурч” хэмээх кинонд тоглосон нь сайн үнэлгээ авсан ч амжилт олж чадаагүй байна.
Түүний санхүүгийн хувьд амжилттай болдог кинонууд нь адал явдалт кино бөгөөд 2007 оны Гострайдэр нь эхний 7 хоногтоо 45 саяыг олж түүний тоглосон хамгийн ашигтай уран бүтээл болсон юм.
Түүний дараагийн амжилттай уран бүтээл бол “Үндэсний баялаг” кино юм. Үзэгчдэд хүрсэн уран бүтээлүүд гэвэл Агаарын шорон, Нүүргүй, Дэлхийн худалдааны төв, Дараагийнх гээд олон уран бүтээлийг нэрлэж болно.

Сүүлийн жилүүдэд Кейж жүжиглэх гэхээсээ илүү продюссер хийх, найруулах ажлыг сонирхох болжээ. 2008 онд Кейж хөлсний алуурчны дүрээр “Аюулт Бангкок” кинонд тоглосон байна. 2009 онд тэрбээр “Зөгнөл” хэмээх шинжлэх ухааны кинонд профессорын дүрээр гарлаа. Энэ кино нь маш сайн үнэлгээ авч 7 хоногтоо бокс офисыг тэргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ