Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдлаа

img

Монгол оронд сагсан бөмбөгийн спорт үүсч, хөгжөөд хагас зууныг үджээ. Энэ хугацаанд ололт, амжилт, өгсөлт уруудалт аль аль нь хосолж байсан. Тэгвэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ой тохиож буй 2012 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэх төрийн бус байгууллага мэндэллээ. Сагсан бөмбөгийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж буй зарим багийн эзэд, дасгалжуулагч, “TLG-13” ТББ-ын тэргүүн С.Тулга нар хамтран Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулжээ. Энэ тухай МҮСБХ-ны тэргүүлэгч гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо 2012 оны нэгдүгээр сарын 20-нд анхны хурлаа хийж, бүтэц бүрэлдэхүүнээ тогтсон бөгөөд Монголын сагсан бөмбөгийн холбооны байр суурь, цаашдын хэтийн бодлого тодорхой бус гэж үзэж буй тул ийнхүү өөр холбоо байгуулсан гэж байлаа. Хэвлэлийн бага хуралд “TLG-13” ТББ-ын тэргүүн С.Тулга, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганзориг болон “TLG-13” багийн лигионер тоглогчид болох Кларенс Жеффри, Кен Блейк нар оролцсов. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа, цаашид зохион байгуулах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар танилцуулснаас гадна Монголын сагсан бөмбөгийн спортын ертөнцөд үүсээд буй ойлгомжгүй байдал, зөрчилдөөний талаар дурдсан. Хоёрдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс “TLG-13” багийг ямар нэг үндэслэлгүй хассан нь тэднийг ийн мэдээлэл хийхэд хүргэсэн гэв. Гол шалтгаан нь “TLG-13” багийн эзэн С.Тулга нь өөрөө томоохон хэмжээний лигийн тэмцээн зохион байгуулдаг тул МСБХ-ны дээд лигийн тэмцээнд оролцох шаардлагагүй гэж үзсэн тухай тайлбарласан юм. Тиймээс С.Тулга багийн дасгалжуулагчийн ажлаа Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцад шилжүүлснээр “TLG-13” багийг Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг удирдахаар болжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооноос 1994 оноос эхлэн дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах болсон ба “TLG-13” баг гурван удаа лигийн тэмцээнд оролцжээ. Өнгөрсөн жилийн тэмцээнд тус баг нийт 12 хожил авч, тавдугаар байрт шалгарсан амжилт гаргасан юм. Тиймээс энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилгоор баг тамирчдаа бүрдүүлж, бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байсан ч МСБХ-ноос тус багийг дээд лигт оруулахгүй байх шийдвэр гаргасанд харамсч буйгаа илэрхийлсэн юм. Сонирхуулахад, өнгөрсөн жил “Ав-Атар” багт тоглож байсан АНУ-ын лигионер тоглогч Кларенс Жеффри “TLG-13” багтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, дээд лигт дахин тоглохоор Монголд иржээ. Энэ удаад тэрбээр өөрийн найз Кен Блейкийн хамт “TLG-13” багт тоглох юм байна. Гэхдээ МСБХ-ноос тус багийг Пэпси дээд лигийн тэмцээнд оролцуулах эсэх нь эргэлзээтэй болсон тухай өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд дуулгасан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

911:
TULGA ZOV SHU CHAMAIG DEMJIJ YVDAG SHU.
2012-02-08
qwerty:
tulgaa batsaanig ene sagsan bombogin holboo neeree ih zovooh yumaa.naad huuhed chin ta narin ajilig chin olon jil hiilee shde.iim teneg shiidver gargaj bdag uneheer hogin lalarin hulgaich nar bgaan oilgomjtoi bga biz dee.ta nar zugeer bgaaraa sagsand durtai olon aavin hovguuud bga shu.
2012-02-08
bold:
MNBA yum biz dee.Bolj bna.Tlg13-g mongolin sagsan bombogiig hogjulsen gej l hasaj bga yum bh daa.Harin naad zaluugaa demjeed tsug l yavmaar yum buur arai ch dee,arai ch hasahgui bailgui dee.Ene holboo gej yamar nohoduud bdag yum be.humuusee heleed ogooch.
2012-02-08
bataa:
tulgaags hariugaa avah geed huuhduuds ni hariugaa avj bna gedeg uneheer teneg holbooni shiiidver ene jil bol tlg13 bol uneheer alj bna lee shdee.saya ter soriltoor ter hasiig 30 onoogoor ongorson jilin avargiig hartsagagig archaagin alduulj bna lee shde.odoo jeperi ene ter bga bol buur goyo yum bna daa.
2012-02-08