
Сирийн улсын дипломат ажилтнуудыг Персийн булангийн орнууд бүгд шахам нэгэн зэрэг нутаг дэвсгэрээсээ гаргалаа. Мөн үүний зэрэгцээгээр Дамаскт байрлах элчин сайдын яамдаа ч татан буулгаж улс орондоо эргүүлэн татсан байна.
Арабын лигийн шинжээчид хэдэн сарын турш Сирид ажилласан хэдий ч хямралыг зохицуулах талаар Башар Ассадтай хэл амаа ололцож чадаагүй тул ийнхүү бүх дипломат харилцаагаа тасалсан байна. Мөн Арабын лигийн орнууд НҮБ-ын мандатаар Сири улсад цэрэг оруулах саналыг дэмжих болно гэдгээ илэрхийлсэн байна.
Одоогоор Сирийн нийслэл Дамаск хотноо Хятад, ОХУ болон Европын холбооны цөөн хэдэн улсын элчин сайдын яамд л хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Нийтдээ өнгөрсөн оноос 50 орчим улс орон ЭСЯ-даа өнөөдрийг хүртэлх хугацаанд эргүүлэн татаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ