
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдааны эхэнд 2012 оны Улсын төсөвт тодотголын төслийг хэлэлцэж байсан боловч түр завсарлаж, Хууль зүйн байнгын хорооны дарга болон Хүний эрхийн дэд хорооны даргын асуудлыг хэлэлцсэн юм.
Дээрх хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дараагийн дарга нарын асуудал ийн хөндөгдөж байгаа билээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс УИХ-ын тухай хуулийн 21.4-т заасны дагуу байнгын хороо, дэд хорооны дарга нарыг улираан томилох санал оруулж ирсэн юм.
Тэдний саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Одбаяр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хүний эрхийн дэд хорооны даргаар улиран сонгогдохоор боллоо. Тэднийг улираан томилох саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон бүх гишүүд дэмжсэн юм. Харин одоо тус байнгын хорооны хуралдаанаар 2012 оны Улсын төсвийн тодотголын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ