100 насныхаа төрсөн өдрөөр тайчигч залуу захиалжээ

Англи эмгэн Клэр Ормистоноос 100 насныхаа ойгоо хэрхэн тэмдэглэмээр байгааг нь түүний охин асуужээ. Охин нь ээждээ сонгодог хөгжим тоглох хэдэн хөгжимчин, том бялууны хамт бэлдэхэд зовох зүйлгүй гэдгийг нэмж хэлсэн байна. Гэтэл эмгэн “Тайчигч залуу авчирвал ямар вэ?” хэмээн хариу өчсөн гэнэ. Ингээд хэд хоногийн дараа төрсөн өдөр нь болоход тайчигч залуу Жон Гринийг урьсан байна.
“100 насны төрсөн өдөр дээр анх удаагаа тайчиж үзлээ. Төрсөн өдрийн баярын эзэнд таалагдсан байх гэж найдаж байна” хэмээн тайчигч залуу Жон Грин ярьжээ. Харин эмгэний охин Маргарита “Миний бодлоор ээж энэ бүхнийг захиалсан нь хошин шогийн мэдрэмжтэй нь л холбоотой. Тэр ийм тулдаа л өдий хүртэл насалж яваа хүн” гэж хэлсэн байна.
Клэр Ормистон Английн Бирмингем хотноо төрж, өсчээ. Нөхөрт гарч, гурван хүүхэд төрүүлсэн. Одоо гурван ач, хоёр жичтэй юм байна. Нөхөр нь гурван жилийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч санаа сэтгэлээр унахгүйн тулд үргэлж өөрийгөө сэргээх зүйлийг сэдэж, олж чаддаг эмгэн ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ