Ж.Сүхбаатар улирлаа

img

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргаар  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг улираан сонгох  саналыг МАН-ын бүлгээс танилцууллаа.  Хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 н дэмжсэнээр улираан сонголоо. Мөн  Сонгогчийн бүртгэл, хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцэн гишүүдийг нь баталлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг сонгох санал болгсныг дэмжиж  гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Дондог, Э.Мөнх-Очир, Д.Загджав, Ц.Батбаяр, Д.Энхбат, Д.Одхүү, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нарыг баталлаа. Гурав дахь асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай байлаа. Эл асуудлыг мөн хэлэлцээд, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

за за:
ХЭРЭГГҮЙ АМЬТАД ШҮҮ ДЭЭ
2013-05-29
zochin:
Ene nuxur ch zaluu xun baij ovoo jav juv shu.Bargiin ulaan xultung urduuraa gargaxgui shu.Amnii figur dendnee.Xeruuliin surguuli tugssun baixaa
2012-02-08