Ерөнхий сайдад Монгол Улсын зээлийн асуудлаар асуулга тавилаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулга тавилаа. Уг асуулгад Олон  Улсын Валютын сан, Дэлхийн  банк, Азийн хөгжлийн  банк зэрэг  байгууллагууд  болон  улс  орнуудаас  Монгол  Улс  1990 оноос  одоог  хүртэлх  хугацаанд  хэдэн  сая ам.долларын  зээл,  тусламж,  хөнгөлөлттэй зээл авсан. Тэдгээрийн  зээлийн  хүү,  эргэн  төлөх  хугацаа,  тухайн  зээлийг  ямар  зориулалтаар  авсан,  хэрэгжилтийн  үр  дүн,  эргэн  төлсөн  үндсэн  зээл  болон  зээлийн  хүү,  2012 онд  төлөх  нийт зээл,  зээлийн  хүүгийн  талаар  тооцоо  судалгаа,  дэлгэрэнгүй  мэдээлэл,  танилцуулгыг  бэлтгэн  ирүүлнэ  үү. Асуулгын  хариуг  Улсын  Их  Хурлын  тухай хуульд  заасан  хугацаанд  бичгээр  ирүүлж,  улмаар  Улсын  Их  Хурлын  2012 оны  хаврын   чуулганы  нэгдсэн  хуралдаанд  сонсгохыг  Танаас  хүсье гэжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

S.Batbold:
Bat-Erdenee chi bitgii solior teriig chine bi hahuuliinhaa sistemeer bugdiig n idhiig n ideed gadaadaar showdaad yavhiig n yavaad duusgatsan medevuu!!
2012-02-08