
Говь-Алтай аймгийн эмэгтэйчүүд өнгөрсөн амралтын өдрүүдээр аймгийнхаа төвд хуран чуулжээ.
Уг арга хэмжээг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан байна. Эмэгтэйчүүд энэ удаа улс орон, аймаг сумынхаа хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулах хийгээд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, шударга ёс гээд олон сэдвээр санал бодлоо солилцжээ.
Алтай нутгийн бүсгүйчүүд анх удаа ийн олуулаа хуран цугларч ардчиллын үнэт зүйлс, улс орон үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө үгээ хэлсэн байна. Уг арга хэмжээнд ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан оролцож Алтай нутагт ардчиллыг бодит утгаар хэрэгжүүлэх, хөгжүүлэх талаар нутгийн бүсгүйчүүдтэй санал бодлоо хуваалцсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ