Ж.Сүхбаатарыг улираан сонголоо

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороодын хуралдааныг зарлан байнгын болон дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцсэн юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд “Ж.Сүхбаатарыг улираан сонгоё. МАН-ын бүлгийн гишүүд ч хурлаараа ийм шийдвэр гаргасан” гэсэн юм. Уг саналын дагуу байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний ес нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хэвээр үлдээхийг дэмжлээ. Тус байнгын хороонд шинээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос Д.Одхүү, З.Энхболд нарын гишүүд шилжин ирсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ