
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирыг тус байнгын хорооны даргаар сонгох саналыг хэлэлцээд дэмжлээ.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнийг сонгох асуудлыг хэлэлцэх байсныг хойшлууллаа. Энэ дэд хорооны гишүүнээр нэр дэвшсэн хүний тоо хэтэрсэн тул хасахаар блсон юм.
Дараа нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан бөгөөд байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр болж шийдвэрлэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ