О.Чулуунбатыг дэмжсэнээр байнгын хорооны дарга нар бүрдлээ

img

Төсвийн байнгын хороо хамгийн сүүлд хуралдаж дууслаа. Эхлээд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны гишүүд уг асуудлыг дэмжсэн юм. Дараа нь тус байнгын хорооны даргад МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг нэр дэвшүүлснийг хэлэлцээд дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ