Үнэ тогтворжуулах зөвлөлийн ажилтай танилцана

img

Засгийн газрын хуралдаанд “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл”-ийн хийж байгаа ажлын талаар Зөвлөлийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулав. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг Засгийн газарт тухай бүр нь танилцуулж байхыг Зөвлөлийн дарга болон холбогдох сайд нарт даалгалаа. Сангийн сайдын танилцуулгаас үзвэл “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл” анхны хурлаа хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ. Зөвлөл шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын алдагдлыг тооцож олгох, нийслэлчүүдийн нөөцийн махны хэрэгцээнд 10 тонн мах нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тухайн үед шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд оруулж байх барааны үнийн мэдээг танилцуулах хүснэгтийн загварыг Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар хамтран бэлтгэж, 7 хоног бүр мэдээгээ Зөвлөлд танилцуулж байхаар тогтжээ. Үнэ ханштай холбоотой асуудлыг Засгийн газар 7 хоног тутам лхагва гарагийн хуралдаанаараа сонсож байх болсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AJLAA HII LDEE LALRUUDAA
2012-02-08
tusgai zuvshuurliig ni huraa teed ene turd ajillaj bgaa humuus ajlaa hiij chadahgui baigaa bol hiij chaddag humuust ni ajlaa ug baraag ni bas huraa tegvel gaigui bolj magadgui mahaa gadaad ruu gargahaa boli dotoodoo hanga badamjunai novshoo chi ajlaa hiigeechee
2012-02-08
unen:
ene zasagt oligarhiud bgaa tsagt une buuhgui. muruuduhiin ch hereggui tednees um huleeh hereggui um daa. uchir ni tedend um unetei bh tusmaa ashigtai bdag gedgiig ter bolgon hun meddeggui.
2012-02-08